Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2017.03.20) 10.30 цагт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг шүүх хурал эхэлсэн боловч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна.
Г.Дэнзэн болон холбогдох хүмүүсийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.