СБД-ийн нутаг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хажуугийн автомашины зогсоолд тавьсан автомашин руу буудаж танхайрсан хэрэг энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө гарсан байна. Машины эзэн тус зогсоолд машинаа тавиад, хэсэг хугацааны дараа эргэж ирэхэд ийм хэрэг гарсан байжээ.
Бууны сумны мөр машины урд хайрцаг дээгүүр гарч, машины дотор талд үлдсэн байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. Цагдаагийн байгууллага хэргийн газрын анхны үзлэгээр машин руу калибрь буугаар дээрээс буудсан гэж үзжээ.