Монголд анх удаа дэлхийн хэмжээний Салса, Бачата, Кизомба бүжгийн фестиваль зохион байгуулагдах гэж байна. Энэ сарын 22-25-нд “Holiday Inn” зочид буудалд болох арга хэмжээг Монголын Салса бүжгийн холбоо зохион байгуулж, шүүгчээр Румын улсын нэрт бүжигчин Александра Ичим, ОХУ-аас Андрей Корзун нар оролцох гэнэ. Дөрөв хоног үргэлжлэх фестивалийн эхний хоёр өдөрт сонирхогчид бүжгийн багш нараар хичээл заалган, тэдний үзүүлбэрийг үзэх боломжтой юм байна. Гуравдугаар сарын 25-нд фестивалийн Гала концерт болох аж.