2017-03-20 14:401min00

Засгийн газрын XI байранд гал гарчээ

000005555

Өнөөдөр (2017.03.20) Засгийн газрын XI байранд гал гарч НОБГ-ынхан цаг алдалгүй унтраажээ. Бидний нэрлэж заншиснаар “Тэнгис” кино театрын ойролцоо байрлах энэ байранд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Сонгуулийн ерөнхий хороо зэрэг  төрийн болон төрийн бус олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм.

Гал барилгын хоёр давхраас анх гарсныг газар НОБГ-ын гал унтраагчид газар авахуулалгүй зогсоож чадсан байна. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор шалгаж эхэлжээ.