АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Fox News телевизид ярилцлага өгөх үеэрээ Оросын удирдагч Владимир Путиныг “хатуу самар” гэж нэрлэжээ. Хөтлөгч түүнээс улс төрчийг хоёр үгээр тодорхойлохыг гуйхад тэр ийм хариулт өгсөн байна.

Дональд Трамп “Оросын хувьд тэр ямар гэдгийг мэдэхгүй, гэхдээ тэр бол жинхэнэ хатуу самар мөн. Хэзээ нэгэн цагт бид ойлгох болно” гэжээ. Мөн тэрбээр сонгуульд өөрийнх нь өрсөлдөгч байсан Хиллари Клинтоныг “урам нь хугарсан” гэж үнэлжээ. Тэрбээр хэд хэдэн удаа тус телевизид ярилцлага өгч байсан юм. Өнгөрсөн сарын 7-нд Трамп  “Орост ажил хэрэг явуулдаггүй, Путиныг мэдэхгүй” гэсэн бол өмнө нь ярилцлага өгөх үеэр Владимер Путинд хүндэтгэлтэй ханддагаа хэлжээ.

АНУ, Орос хоёрын лидер удаа дараа утсаар ярьсан байдаг. Тэдний сүүлчийн ярилцлага нэгдүгээр сарын 28-нд болж 45 минутын турш ярилцжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр Оросын Гадаад хэргийн орлогч сайд Сергей Рябков хоёр удирдагчийн уулзалтад бэлтгэж эхэлснийг мэдээлсэн юм. Хоёр улсын Ерөнхийлөгч “Их хорийн” Гамбургийн саммит дээр уулзана гэж Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлж байлаа.

 

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн