Энэ оны эхний улирлын байдлаар 13 орны 69 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан болохыг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. Албадан гаргасан гадаадын иргэдийн 37.7 хувь БНХАУ, 33,3 хувь нь БНАСАУ, 10,1 хувь нь ОХУ, үлдсэн хувь нь Япон, БНСУ, БНСВУ, АНУ, БНТуркУ, БНКазУ, БНФилУ, ХБННУ зэрэг улсын иргэн байжээ.
Эдгээр иргэний дийлэнхи хувь нь оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарахаас татгалзсан, мөн визийн хугацаа хэтрүүлж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэн, зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байсан байна.