avdar.jpg

2017-06-30 12:10
Авдар бол айл гэрт буян хишгийг хурайлан дуудаж, хуримтлуулан хадгалж байх сав билээ. Харамсалтай нь ихэнх айл ээж аав, эмээ өвөөгийнхөө эдэлж явсан авдрыг хуучирч муудсан хэмээн голж амбаар сав, тагтан дээрээ гарган хаяж хуучин хувцас, хэрэгтэй хэрэггүй эд зүйл агуулдаг сав болгожээ. Авдраа засуулах гэж байгаа нэлээдгүй хүмүүс өвөг дээдсээсээ өвлөн ирсэн буяныхаа савыг […]

Эмч-нар.jpg

2017-06-30 12:08
МИАТ компани энэ сарын 25-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” аялалын дугаартай нислэгээр зорчиж явсан эмэгтэйн амийг аварсан эмч нарт талархалаа илэрхийлж нэг удаа хүссэн чиглэлдээ үнэгүй зорчих эрхийн бичгээр шагналаа. Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзган-бүүвэй, АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч Ц.Эрдэмбилэг нар тухайн үед зорчиж явсан эмэгтэйн амьсгал нь боогдох үеэр […]

ub.jpg

2017-06-30 11:47
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцэнэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд нийслэлийн эрх зүйн байдлыг онцгойлон авч үзэх цаг нь […]

Гансүх.jpg

2017-06-30 11:37
Ухаахудагаас Гашуунсухайт хүртэлх 267 км урт төмөр замын бүтээн байгуулалтын ажлын үеэр эрх мэдлээ урвуулж, албан үүрэгтээ хайнга хандан, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн Зам, тээврийн сайд асан А.Гансүх, “Samsung GT” компанийн захирал Ли Жонг Ёл тэргүүтэй хүмүүст эрүүгийн хэрэг үүсгээд буй. Нийслэлийн прокурорын газрынхан эл хэргийг шалгаж дуусаад, Эрүүгийн хуулийн 148.4, 150.3, 263.2, […]

Хүчтэй-бороо.jpg

2017-06-30 11:18
Энэ сарын 29-нд орсон түр зуурын хүчтэй усархаг бороонд Хөвсгөл, Архангай, Завхан, Булган зэрэг зургаан аймагт тог тасарч, 800 гаруй бог мал үерт урсчээ. Онцгой байдлын албан хаагчид уснаас 550-ийг нь гаргасан бол 250 нь хорогдсон байна. Мөн Архангай, Завхан аймагт их хэмжээний үер бууж 100 гаруй бог мал усанд урсаж байсныг эсэн мэнд аварчээ.  Мөрөн […]

Шагнал.jpg

2017-06-30 10:34
Тагнуулын ерөнхий газрын даргын захирамжаар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа С.Ууганбаяр нарыг Тагнуулын ерөнхий газрын “Аюулгүй байдлын төлөө 2-р зэргийн тэмдэг”-ээр шагналаа. Шагналыг Тагнуулын ерөнхий газрын тамгын газрын орлогч дарга, хурандаа н. Отгонбаяр гардуулав. Энэ онд Тагнуулын ерөнхий газрын 95 жилийн ой тохиож байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас […]

Усан-сан.jpg

2017-06-30 10:22
Дорнод аймгийн Матад суманд “Дорнын их гэгээ” компани харангадаж буй зээрнүүдийг аврахаар 10 км -ийн зайтай хоёр  усан сан байгуулжээ. Тус компанийн ажилтнууд усан санг долоо хоногт нэг удаа усаар дүүргэн  ажиллаж байна. Орон нутагт хур оролгүй удсанаас болж аагим халуунд эдгээр говийн амьтад усгүйдэж олноороо  хорогдох болжээ.  

Toos.jpg

2017-06-30 09:57
Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн бүрдүүлэлт шалгалт удааширсанаас болж Хятад руу нүүрс экспортлох автомашины түгжрэл 70 км үргэлжилжээ. Жолоочид Тавантолгойн уурхайгаас нүүрс тээвэрлэж тус хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийлгэснээр өмнөд хөрш рүү зорчдог аж.

eesh.jpg

2017-06-30 09:45
Элсэлтийн ерөнхий шалгалтын хариулт буюу түлхүүр үгийг Боловсролын үнэлгээний төв танилцууллаа. Шалгалтын зөв хариулт “Зууны мэдээ” сонины өнөөдрийн (2017.06.30) дугаарт нийтэлсэн байна. ЭЕШ: Түгээмэл асуултын хариулт 1. Ур чадварын шалгалт хэзээ вэ? Хариулт: Ур чадварын шалгалтын товыг их дээд сургуулиуд өөрсдөө тогтоодог тул та элсэн орохыг хүссэн их дээд сургуулиасаа тодруулна уу. 2. Дүн, оноо хэзээ […]

СХД.jpg

2017-06-29 16:11
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 оны тохижилтын хүрээнд эмнэлгүүдийн гаднах талбайн тохижилт, автозамыг өргөтгөх ажлыг шат дараатайгаар хийж байна. Энэхүү тохижилтын ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлгийн гаднах тохижилтын ажил өнөөдөр дуусч, нээлтийг хийлээ. Тус эмнэлгийн гаднах тохижилтын ажлыг өнгөрсөн сарын дундуур эхлүүлсэн бөгөөд 376 м2 асьфалтан хучилт, 962 м2 эко хавтан хучилт, 640 […]