МИАТ компани энэ сарын 25-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн “ОМ-224” аялалын дугаартай нислэгээр зорчиж явсан эмэгтэйн амийг аварсан эмч нарт талархалаа илэрхийлж нэг удаа хүссэн чиглэлдээ үнэгүй зорчих эрхийн бичгээр шагналаа.
Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн мэс заслын эмч Б.Онон, Б.Ган-Эрдэнэ, Ч.Янзган-бүүвэй, АШУҮИС-ийн Дүрс оношилгооны тэнхимийн эрхлэгч Ц.Эрдэмбилэг нар тухайн үед зорчиж явсан эмэгтэйн амьсгал нь боогдох үеэр мэргэжлийн тусламж үзүүлж амь насыг нь аварсан юм.