Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн хоёрдугаар хороонд харьяалалтай долоон сартай жирэмсэн эмэгтэй энэ сарын 16-нд Нийслэийн Өргөө амаржих газарт түргэнээр хүргэгдэн ирээд амиа алджээ.
Тус эмнэлгийн эмч У нь түүнийг хүлээн авч үзлэг хийхдээ төрөх болоогүй хэмээн тодорхойлж гэртээ хэвтэрийн дэглэм барихыг өмнөх өдөр нь зөвлөсөн байна. Гэвч талийгаач эмэгтэй гэртээ харисныхаа маргааш өглөө бие нь гэнэт муудаж тус эмнэлэгт яаралтай хүргэгдэн иржээ.
Эмч нар ар гэрийхэнд нь ураг амьгүй төрж мөн орой нь эхийн бие муудаж нас барсаныг ар гэрийхэнд нь дуулгасан байна.
Талийгаач эмэгтэй нь 26 настай түүний хоёр дахь төрөлт байсан бөгөөд эмчийн хяналтанд байхдаа эрүүл гэж оношлогджээ. Ар гэрийхэн нь тус амаржих газрын эмч нарыг охиных нь үхэлд буруутай хэмээн үзэж байгаа аж.
“Өргөө” амаржих газрын дарга Энхбаяр талийгаачийг Олон эрхтний дутмагшил, зүрхний дутагдалд орсноос нас барсан байх магадлалтай гэж тайлбарласан байна. Одоогоор эх хүүхэд хоёр эндсэн шалтгааныг тогтоохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн ажиллаж байгаа гэнэ.
1 comment
ene arai dendenee,zugeer bsan hun emnelegt ochood l tenger luu yvah yumaa.naad emch nartaa hahaj, tsadtal nimongiin ogohgui yavdaa.mongogui bol tenger luu yvj bdag boltson yum bishuu.arai l denduu yumaa.tsalingas avch bgaa tangarag orgoson haladnuud bizdee.hairan shan hunii hani,huuhdiin eej..eejiigee udahgui irne gd huleej bgaa huuhed.um sn amgalan boltugai