Ерөө-гол-1.jpg

2017-07-03 11:52
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хэдэн иргэн хүнд машин механизмаар Ерөө голын мөсийг хуулж, хууль бусаар алт олборлосон хэрэг өнгөрсөн хоёрдугаар сард гарч байв. Тэгвэл голын голдирлоос алт олборлож, ус бохирдуулж байсан хэд хэдэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өнгөрсөн долоо хоногт зогсоожээ. Тодруулбал, тус сумын гуравдугаар баг буюу Бугант тосгоны удирдлага “Алт олборлогчид Ерөө голыг […]

Цус.jpg

2017-07-03 11:47
Өнөөдөр (2017.07.03) манай улсад “Цусаа хандивлах өдөр” тохиож байна. Цус сэлбэлт судлалын үндэсний төв сар бүрийн 3-нд энэ өдрийг тэмдэглэх санаачилгыг 2015 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн билээ. Гурав дахь жилдээ тэмдэглэж буй энэ аянд аялал жуулчлалын салбарынхан нэгдэж цусаа хандивлаж  байна.  Энэ жил “Амьдрал бэлэглэе” уриан дор цусаа хандивлах өдөрийг тэмдэглэж байгаа бөгөөд олон нийтэд […]

усны-осол.jpg

2017-07-03 11:28
Ихэнх нутгаар цаг агаар 30-35 хэм хүртэл халж, бүгчим халуун байгаатай холбоотойгоор иргэд гол ус бараадан амарч зугаалах нь их болсон. Ингэхдээ санамсар болгоомж алдсаны улмаас усанд осолдох, амь насаа алдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар 2017 07 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 12 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт нийт 42 […]

Зээр.jpg

2017-07-03 10:57
Сүүлийн үед хэт их халсанаас болж тал хээрийн амьтад олноороо харангатан үхэх болжээ. Саяхан Дорноговь аймагт зээрийн сүрэг харангатаж олноороо үхсэн бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд гэхэд хэд хоногийн дотор 3000 орчим цагаан зээр хатаж, хорогдсон байна. Иймд сумын байгаль хамгаалагчид малчдыг оройн цагаар худгийн онгоцоо тогтмол устай байлгаж хэвшихийг уриалжээ. Нутгийн иргэдийн хэлж буйгаар […]

Тэмдэг.jpg

2017-07-03 10:22
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар Улсын их баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Замын хөдөлгөөнд оролцогчдод зориулан “Тусгайлан заасан мэдээлэх самбар” байршуулхаар болжээ. Монгол наадам цогцолбор, Төв цэнгэлдэх хүрээлэн, зам дагуу нийт 164 тэмдэг, заалтыг суурилуулах аж. Энэ онд Замын тэмдэг, тэмдэглэгээний ажлын явц  54 хувийн гүйцэтгэлтэй байгааг холбогдох албаны хүмүүс мэдээлэв. Одоогоор Энхтайваны өргөн […]

аврах-хантааз-1.jpg

2017-07-03 09:46
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг Туул голд 11 настай эмэгтэй хүүхэд живж байхтай завьт эргүүл таарч амь насыг нь аварчээ. Онцгой байдлын  албан хаагчид хүүхдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлж,  биеийн байдал нь хэвийн болсны дараа эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна.

erdenet.jpg

2017-07-02 16:55
Эрдэнэтчүүд өчигдөр (2017.07.01) уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг хуульч залуугаар халхавч хийн 10 гаруйхан гэр бүл эзэмшилдээ авах гэж улайран дайрч байгааг эсэргүүцэж жагслаа. Монголчуудыг 40 жил тэжээсэн, саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг цөөн тооны эзэдтэй хувийн хэвшилд худалдсан явдал өнгөрсөн оны зургаан сард болсон. Энэ асуудал нь хуулийн хүрээнээс гарсан гэж үзээд УИХ-ын […]

05-1024x676.jpg

2017-07-02 14:20
Хөвсгөл аймгийн цаатан иргэдийн ахуй амьдрал ёс заншлыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах зорилготой  “Цаатан фестиваль” наадмын тов гарчээ. Энэ жил 17 дахь удагаа зохион байгуулагдаж буй тус наадам “Далай тур” жуулчны баазад энэ сарын 7,8-нд болох юм байна. Энэ үеэр  цааны уралдаан, цаатан иргэдийн  өвөрмөц амьдрал ахуй, Дархад цаатан бөөгийн ёс заншлыг сонирхох зэрэг […]

6201930c-a842-41be-8db6-5ef5ade2f6be-original-1024x576.jpeg

2017-07-02 13:35
Элсэгчдэд зориулсан “Шинэ элсэлт- Шилдэг боловсрол 2017” боловсролын үзэсгэлэн яармаг Соёлын төв өргөөний Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болж байна. Энэ сарын 7-н хүртэл үргэлжлэх энэ өдөрлөгт  БСШУСЯ-наас аттестатчилагдаж, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежууд сургуулиа танилцуулж , шинэ элсэгчдээ бүртгэж байгаа аж.

sanaliin-huudas.png

2017-07-02 13:22
Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын саналын хуудсыг маргааш (2017.07.03) бүх аймаг, сумдын санал авах хэсэгт хүргүүлж дуусна гэв. Өнөөдрийн байдлаар  саналын хуудсыг тагнуулын байгууллага болон цагдаа нарын хамгаалалттай алслагдсан аймгуудад хүргүүлж эхэлсэн байна.