Гадаад дахь монголчууд энэ сарын 4,5-нд саналаа өгнө

2017-07-03 12:10
Сонгогч

Гадаад улсад ажиллаж амьдарч буй монголчууд энэ сарын 4-5-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад саналаа өгнө.

Санал өгөхөөр бүртгүүлсэн 7209 иргэнээс сонгуульдаа оролцоогүй монголчууд дахин санал хураалтад оролцох боломжтой юм. Мөн нас барсан иргэдийг энэ сарын 7-ноос өмнө бүртгэлээс хасах юм байна.