avtizam.jpg

2017-08-11 17:13
Замын цагдаагийн алба өнөөдөр (2017.08.11) орой 23.30 цагаас эхлэн наймдугаар сарын 13-ны 07.00 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн Геологийн төв лабораторийн уулзварыг түр хаана хэмээн мэдээлжээ. Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажил хийгдэж байгаа тул дээрх арга хэмжээг авч байгаа аж.

niislel.jpg

2017-08-11 16:46
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийхгүй байгаа талаар иргэдийн гомдол ихээр ирдэг байна. Үүнтэй холбогдуулж, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан удирдамжийн дагуу 4-7 дугаар сард хяналт шалгалтын ажлыг хийж, 2 сарын хугацаатай албан шаардлагыг аж ахуйн нэгж […]

arhi.jpg

2017-08-11 16:04
Энэ сарын 11-13-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн худалдаа үйлчилгээний газрууд согтууруулах ундаа зарж борлуулахгүй. Энэ өдрүүдэд тус аймагт Залуучуудын урлаг, спортын наадам болж байгаа тул аймгийн Засаг дарга ийм шийдвэр гаргажээ.  

Bolovsroliin-yam.jpg

2017-08-11 15:30
Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ‘Манлайлагчид Ардчилалд хувь нэмрээ оруулна’ буюу ‘Lead Mongolia’ хөтөлбөрийн захирал Адам Лэклэйр тэргүүтэй зочдыг хүлээн авч уулзлаа. Тус хөтөлбөрийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр ‘World learning’, ‘Иргэний боловсролын төв’, АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн хамтран хэрэгжүүлж байгаа аж. ‘Lead Mongolia’ хөтөлбөрийн III бүрэлдэхүүн хэсгийг өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн […]

odontuya.jpg

2017-08-11 14:41
Нийслэл хот өдрөөс өдөрт хүрээгээ тэлж хүн ам нэмэгдэхийн хэрээр орон сууцны шинэ хорооллууд сүндэрлэх болсон. Харамсалтай нь, шинээр баригдсан орон сууцны хорооллууд ямар ч дэд бүтэцгүй хүндхэн нөхцөлд оршиж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн тавдугаар хороог хот доторх гэр хороолол гэж нэрийдээд 10-аад жилийн нүүрийг үзэж байна. Хэдийгээр тус газрын оршин суугчид зам харгуйгаа засч, […]

goliin-uer.jpg

2017-08-11 14:30
Завхан аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 6-ны 10.58 цагт Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нууранд ОХУ-н иргэн, 46 настай, эрэгтэй Черняев Вадим Анатольевич живж, осолдсон тухай дуудлага иржээ. Ослын газарт Онцгой байдлын газрынхан Увс аймгийн онцгой байдлын газрынхантай хамтран ажиллаж, эрэн хайх ажиллагаа явуулсан байна. Эрэл […]

belgevch-1.jpg

2017-08-11 13:40
Бэлгэвчийг ганцхан тохиолд ашиглдаг гэж Та боддог уу.  Үгүй шүү, ахуйн хэрэглээний хувьд хүн гэдэг амьтны сэтгэмж хязгааргүй.  Тиймдээ ч бэлгэвчийг ахуйн хэрэглээнд хамгийн ер бусын, хачин ашигтай байдлаар хэрэглэж болох аргыг хүмүүс “нээсэн” байна. Одоо энэ зүйлийг ашигтайгаар хэрэглэж болох 15 аргатай танилц . Лаазтай өтгөрүүлсэн сахартай сүүнд өөдгүй муусайн хорхой шавьжийг оруулахгүйн тулд […]

gemt-hereg.jpg

2017-08-11 12:06
УМБГ болон Сонгионхайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс хамтран 2015 оноос хойш малын болон орон байрны хулгай хийдэг 23-25 насны 23 залуугаас бүрдсэн бүлэг этгээдийг илрүүлэн шалгасан байна. Мөрдөн шалгах явцад хулгайн бүлгийн 200 гаруй үйлдэл илэрсэн бөгөөд тэд нийслэл болон Төв, Дархан-Уул, Дорнод аймгийг дамжин хулгай хийж байсныг тогтоожээ. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын байгууллага гэмт хэрэгтнүүдэд 2002 […]

yangir.jpg

2017-08-11 11:51
Бөхөн хамгаалах сүлжээ багийнхан энэ сарын эхээр Говь-Алтай аймгийн Тонхил суманд ажилласан байна. Тэд тус сумын Сүмийн хөндийд мялзан өвчнөөр өвдсөн хоёр янгиртай тааралдсан тухайгаа мэдээлжээ. Хоёр янгирын нэг нь янзага, нөгөө нь нас бие гүйцсэн янгир байсан бөгөөд хоёул нүд нь нуухтаж, чацга алдсан, амьсгаадсан шинжтэй байжээ. Энэ нь бог малын мялзан өвчний шинж […]

burged.jpg

2017-08-10 13:42
“Asia Society” байгууллага 2017 оны “Asia Game Changer Awards” шагналыг Ази тивийн ирээдүйд эерэг өөрчлөлт бий болгосон есөн хүнд гардуулж байгаагаа зарлажээ. Шагнал хүртсэн ес хүний нэгт нь бүргэдтэй анчин охин Н.Айшолпан орсон байна.  Түүний бага залуу насандаа хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн гавьяаг нь үнэлсэн гэнэ. Нэр дэвшигчдийг Asia Society байгууллагын дэлхийн сүлжээний 1000 […]