Та хосоо олмоор байна уу, тэгвэл ням гаригт “Цайз”-д оч!

2017-08-12 09:111min0
park

Та хосоо хайж байна уу. Тэгвэл маргааш буюу 2017.08.13-ны ням гаригт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нууран дундах “Цайз”-д яваад очоорой. Энд болзооны нэг хэлбэр болох “” арга хэмжээ болох юм. Нэг дор олон хүнтэй танилцаж, түүн дотроос хосоо олох боломжийг олгодог энэ үдэшлэг 25 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Болзооны үеэр хүн тус бүртэй 4-5 минут ярилцах журмаар хүрэлцэн ирсэн бүх эсрэг хүйсийн хүмүүстэйгээ танилцана. Тэдэн дунд таны хос байдаггүй юм гэхэд та олон шинэ найз нөхөд, ажлын хамтрагчидтай болно. Үдэшлэгт 25-35 насны залуучуудыг урьжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй