Аргын тооллын наймдугаар сарын 12. Билгийн тооллын зуны адаг улаагчин хонь сарын 20. Гурван хөх мэнгэ, дэлгэрүүлэгч одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 05.47 цагт мандаж, 20.07 цагт шингэнэ.
Энэ өдөр туулай жилтнээ авиваа үйл хийхэд эерэг сайн ба гахай хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Цөөрөм байгуулах, сахил санвааар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Үс засуулбал ундаасна.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.