Жилд зургаан удаа тохиодог солирын бороо байгалийн онцгой үзэгдэлд тооцогддог. Энэ өвөрмөц үзэгдлийг дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүмүүс тэсэн ядан хүлээдэг. Тэрхүү хүлээлт өнөө шөнө (2017.08.12) тохионо. Онцолж анхааруулахад байгалийн энэ онцгой үзэгдлийн солирын бороо өнөө шөнө Монголын тэнгэрт тод харагдах юм байна.

Солирын бороо ихэвчлэн өвөл, хавар, намрын улиралд тохиодог бөгөөд энэ жил зуны дэлгэр цагт болж байгаагаараа онцлогтой. Тиймээс энэхүү үзэгдлийг ажиглагчдын хувьд даарна гэж санаа зовох хэрэггүй гэсэн үг юм. Одон орны тусгай хэрэгсэл, дуран авиагүй ажиглаж болох энэ үзэгдлийг өнөө шөнө нийслэлээс холгүй Төв аймгийн нутгаас ажиглан, зураг хөргийг нь авч болох юм байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн