Замын цагдаагийн алба өнөөдөр (2017.08.11) орой 23.30 цагаас эхлэн наймдугаар сарын 13-ны 07.00 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн Геологийн төв лабораторийн уулзварыг түр хаана хэмээн мэдээлжээ.
Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны төв магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажил хийгдэж байгаа тул дээрх арга хэмжээг авч байгаа аж.