Шадар сайдыг дагаж мөрдсөн бүлэг этгээдийг цагдан хорив

shuuh

Шадар сайд У.Хүрэлсүхийг хоёр сарын турш цагдан мөрдсөн хэмээн мэдэгдээд байгаа гэрч гэх Ч.Батболд болон түүнтэй хамт өчигдөр саатуулагдсан Ч.Батболд, Б.Энхмэнд, Н.Адъяахүү, А.Бат-Эрдэнэ болон О.Амарсанаа, Ц.Жаргалсайхан нарыг Нийслэлийн Прокурорын газрsy саналын дагуу цагдан хорьж шалгах шийдвэрийг дөнгөж сая (2017.08.11-ны 17.00 цаг) Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн шүүх гаргалаа.

Тухайлбал, Ч.Батболд, Б.Энхмэнд, Н.Адъяахүү, А.Бат-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О.Амарсанаа, Ц.Жаргалсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллагдагчаар цагдан хориулах саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дээрх нэр бүхий яллагдагч нарыг тус бүр 1 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Шүүхийн байгууллага Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу сэжигтнийг баривчлах тухай хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үйлдсэн тогтоолыг прокуророос танилцаж, үндэслэлтэй гэж үзвэл сэжигтнийг баривчлах шийдвэр гаргадаг.

Гэхдээ тухайн этгээдийг баривчлах үндэслэл болсон бичгийн нотлох баримттай сайн танилцаж, сэжигтэн оргон зугтах магадлалтай, эсхүл хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэх хангалттай баримт байсан тохиолдолд энэ арга хэмжээг авдаг байна.

Эрүүгийн хуулиас…

3.1 дүгээр зүйл. Гэмт хэрэгт хамтран оролцох

/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.2.Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно.

3.5 дугаар зүйл.Гэмт хэргийн хамжигч

1.Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.

Д.ХАЛИУН