ododo.jpg

2017-12-09 12:38
Бидний мөрөөдлөөр бол ирээдүй одоогийнхоос илүү сайхнаар төсөөлөгддөг. Гэхдээ энэ бол харьцангуй ойлголт ажээ. Жишээлбэл, энэ хүмүүст бол эрэгтэй, эмэгтэй ямар хүн болохыг хүснэ, түүгээрээ амьдрах нь гол мөрөөдөл. Тийм ч учраас үр хүүхдээ яг л ийм чөлөөтэй сэтгэлгээгээрээ өсгөж хүмүүжүүлдэг гэнэ. Дэлхийн олон алдартан өдгөө хүйсийн саармаг байдал, өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй аль нь […]

huiten.jpg

2017-12-09 11:45
2017 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 10-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 10-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд […]

munh.jpg

2017-12-09 10:27
Монголын түүхэнд хамгийн олон жил төр барьсан хаан Баянмөнх жононгийн хүү Батмөнх. Тэрээр 1764 онд төрж 1470 онд зургаан настайдаа хаан ширээнд сууснаас 47 жил төр барьжээ. Хаан 1517 онд 53 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байдаг. Харин маш богино хугацаанд төр барьсан хаан бол Хүслэн хааны хүү Рэнчинбал юм. Тэр 1326 онд төрж, 1332 […]

ovoo.jpg

2017-12-09 10:20
Манай улс уул, овоо тахих зан үйлийг Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлжээ. ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны XII чуулган БНСУ-д үргэлжилж байгаа юм.

sar-1.jpg

2017-12-09 10:16
Энэ сарын 4-нд сар, дэлхий хоёрын хооронды кай 357495 километр байсан нь түүхэнд хамгийн их ойртсон үйл явдал болжээ. Ингэж ойртсон сар асар том харагддаг учраас “супер сар” хэмээн нэрлэдэг байна. Ирэх оны нэгдүгээр сарын 2-нд хүн төрөлхтөн дахин энэхүү сарыг харах боломжтой. Эл хэмжээ нь жирийн үед 380 мянган орчим км байдаг гэнэ.

511-2.jpg

2017-12-08 15:23
Баянзүрх дүүргийн 14 хорооны нутагт  Халдварт өвчин судлалын хойно баригдаж байгаа барилга дээр өнөөдөр (2017.12.07)их хэмжээний гал гарлаа. Яг одоо Чингэлтэй дүүргийн гал унтраах 10 дугаар анги цурманд оруулахаар ажиллаж байна.  

pppo.jpg

2017-12-08 14:39
Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдсэн байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран тодорхой сэдвийн дор төлөвлөгөө батлан энэхүү […]

ghy.jpg

2017-12-08 13:50
Монгол иргэд Унгар, Серби болон Унгар, Украины хоорондох хилээр дамжин Европын Холбооны улсууд руу визгүйгээр нэвтрэх гэж байгаад баригдсан тохиолдол хэд хэдэн удаа гараад байна. Унгар улсын Засгийн газраас тус улсын аюулгүй байдлыг хангах, хууль бус цагаачид, дүрвэгчдээс хамгаалах зорилгоор сүүлийн жилүүдэд хилийнхээ шугамын дагуу тор татан төмөр хашлага барьж, камер болон хүний биеийн дулааныг […]

amai.jpg

2017-12-08 13:38
Дэлхийн 86  орноор аяласан Амай буюу Ж.Золбаярын бие эрс муудаж бөөрний үйл ажиллагаа нь  бүрэн зогсчээ. Энэ тухай мэдээг тэрбээр өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.  Нийт 11 жилийн турш  аялж Монгол бадарчин гэх цолыг зүүсэн Амай Африк тивээр аялж байхдаа малери өвчин туссан нь өдгөө бөөрний үйл ажиллагааг нь ийнхүү бүрэн зогсох шалтгаан болсон байна. Дэлхийн долоон […]

utas.jpg

2017-12-08 13:24
Газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой 30 гаруй төрлийн өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх, захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг, газрын төлбөр, үнэлгээ, цахим хувийн хэрэг зэргийг иргэдэд хүргэх үйлчилгээг автоматжуулсан программыг улсын хэмжээнд нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, иргэд өөрийн газартай холбоотой өргөдөл, хүсэлтийн шийдвэрийг веб болон гар утсаараа дамжуулан хүлээн авах боломжтой боллоо. Газрын кадастрын мэдээллийн сан буюу Лэнд […]