Хамгийн бохир мөрөөдөл, төсөөллийг бодитоор хэрэгжүүлэгч Японд тавтай морил. Япончууд цагийг хэрхэн хөгжилтэй өнгөрүүлэх вэ гэдгийг сайн мэддэг улс. Тэд ичимхий биш бөгөөд юу хүсч байгаагаа хэлэхээс айдаггүй. Тиймээс зөвхөн Японд л харж болох этгээд үйлчилгээний жагсаалтыг хүргэж байна. Энэ улсад хэзээ нэгэн цагт амрахаар очихдоо эдгээр үйлчилгээг хүртэхийг хичээгээрэй.
Нёотаймори (Nyotaimori)
Сушинд дурлагсад энэ амттанаа идэх япон заншлыг амьдралдаа ганц удаа ч болов хэрэгжүүлж үзэх сэн гэж хүсдэг биз ээ. Энэ бол нүцгэн хөөрхөн хүүхнээс амттай хоолоо авч идэх юм. Энэ ажлыг ихэвчлэн модель эмэгтэйчүүд хийдэг. Эрчүүд ч мөн Nyotaimori-ийн моделиор ажиллах нь бий. Гэхдээ маш ховор. Охид бие хэрхэн бэлтгэж, заншлын үеэр биеэ хэрхэн авч явах вэ гэсэн тусгай сургалтад сууж байж ажиллана.
Эрчүүдийн найз бүсгүй дэр
Ганцаардлаас залхсан уу? Тэгвэл ганцаардахгүйн тулд хүний хэмжээтэй дэр захиалаарай. Хүссэн дизайн, хэлбэр, зурагтайгаар хийлгэж болно шүү. Бааранд энэ найз бүсгүйгээ тэврээд орж ирэх нь хэвийн зүйл. Гудамжинд ч мөн гартаа найз бүсгүй болсон дэрээ тэврээд явж буй залуустай таарч ч мэднэ.
Сплит уралдаан (Split race)
Split бол ямар ч тамирчны хувьд хамгийн хэцүү суулт. Японд залуу охид уян хатан байдлаа энэ суултаар шалгадаг. Тэд хөлөө мөрнөөс илүү хэмжээтэй салгаж байгаад шпагат сууж, дараа нь урагш маш хурдан гулгадаг. Үндэсний телевизэд нь энэхүү уралдааныг үзэхээр хэдэн сая хүн цуглардаг бөгөөд хайртай оролцогчдоо дэмждэг байна.
Жорлонгийн музей
Хэрвээ та Японд очсон хэрнээ амралтын өдөр юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл гэрийнхэнтэйгээ хамтын этгээд хачирхалтай газар болох жорлонгийн музейгээр ороод гараарай. Энд та 00-ын өрөө болон өрөөний чимэглэл, хэрэгслийн талаар илүү ихийг мэдэх болно. Баасны хэлбэртэй өвөрмөц малгайг бэлэг дурсгал болгон авч болно. Япончууд бие засахыг энгийн л зүйл, үүнээс ичиж зовох хэрэггүй гэж үздэг.
Канамара-мацүри
Домог ёсоор бол нэгэн эмэгтэйн үтрээнд чөтгөр амьдардаг байжээ. Энэ чөтгөр бүсгүйн хоёр ч эрийн бэлэг эрхтнийг хуримын анхны шөнө нь хазжээ. Бүсгүй түүнийг тэссэнгүй, төмрийн дархан дээр очтол дархан түүнд ган бэлэг эрхтэн хийж өгч гэнэ. Энэ бэлэг эрхтнийг чөтгөр хазах гэж байгаад шүдээ хугалсан тул бүсгүй түүнээс хойш сайн сайхан амьдарсан гэдэг. Тэр цагаас хойш Канаяма сүмд жил бүр Эр бэлэг эрхтний наадам буюу Канамара-мацүри болдог. Товчхондоо бол энд тэндгүй эр бэлэг эрхтэн байдаг гэсэн үг. Хүмүүс тэнд бэлэг эрхтнийг дүрсэлсэн хувцас өмсөж, энэ чухал эрхтнийг алдаршуулдаг.
Хостес клуб
Заримдаа өөрийг тань зүгээр л сонсож, тэвэрч, шинэхэн саке хамтдаа шимэх хүн хэрэгтэй байдаг уу? Японд бол энэ асуудал биш. Энд анд нөхрийн, сэтгэл санааны дэмжлэг авахаар зорьж болох тусгай газар бий. Хөөрхөн, ухаалаг бүсгүйчүүд танд дэмжлэг туслалцааг төлбөртэйгөөр үзүүлэх болно. Гэхдээ ямар нэгэн дотно харьцаанд орно гэсэн зүйл байхгүй. Зүгээр л тэд инээмсэглэж, тэвэрч, танд уух, идэх зүйл санал болгодог.
Соаплэнд (Soapland)
Танд цай уух, тэврэлтээс илүү зүйл хэрэгтэй бол Soapland-д зочлоорой. Энэ бол хөөрхөн хүүхнүүд хөөсөнд эрчүүдийг угаадаг газар юм. Хүүхнүүд алжаалыг тань жинхэнэ утгаар нь тайлна. Тэд нурууг тань үрж угааж өгөхөөс гадна сайхан иллэг хийж өгдөг.
Сонирхлын клуб
Юунд сонирхолтойгоор тань дагнасан клубууд гэж бий. Хөлөнд дурлагсдын клуб, эротик зүйл сонирхогчдын гээд хөвөрч өгнө. Япончууд сексийн этгээд төсөөллийг буруу, аймшигтай гэж огт боддоггүй.