Эрүүл мэнд

Өвчнийг хүндрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх бодлого баримтална

Манай улс элэгний хавдарын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг. Нийт 80 гаруй хувь нь хавдарын хожуу үе болох гурав, дөрөвдүгээр шатандаа орсон хойно эмнэлэгт ханддаг нь нас баралтын гол шалтгаан болдог байна. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар хорт хавдарын 6999 тохиолдол бүртгэгдсэнээс 4000 хүн хорвоог орхижээ. Харин аливаа өвчнийг хүндэрсэн хойно нь биш, хүндрэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлэх үндсэн чиг хандлагыг анагаах ухааны салбар баримталж эхэлснийг салбарын мэргэжилтнүүд хэлэв.

Эрүүл мэндийн сайд асан С.Цогцэцэгийн санаачилсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны нийт хүн амын дунд С вирусийн илрүүлэг шинжилгээ эмнэлгийн ажилчдын дунд шинжилгээ хийсэн. Ингэснээр эмчилгээнд хамрагдах өвчтөний тоо өссөн байна. Уг хөтөлбөрийг ДЭМБ-аас манай улсыг Вирус Гепатиттай тэмцэг Элэг бүтэн Монгол гэсэн хөтөлбөрийг сайшааж үүнийг цаашид эрчимтэй үргэлжүүлэхийг хүсчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close