Үсийг галзуурсан мэт хурдан ургуулах шампунийг гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой

2017-12-11 11:121min1
us

Үсээ химийн хортой бодисын нөлөөнөөс үе үе хамгаалах хэрэгтэй. Ингэхийн тулд гэрийн нөхцөлд бэлтгэсэн энэхүү шампунь танд туслах болно.

Хүнсний содаг зөвхөн хүнс, цэвэрлэгээнд төдийгүй янз бүрийн өвчинд хэрэглэдгийг бид мэднэ. Гэхдээ үүгээр шампунь хийж, үсээ угаавал галзуурсан мэт хурдан ургадгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй.

Хүнсний сода нь үсийг ямар ч шампунь, ангижруулагчаас илүү сайн цэвэрлэдгээс гадна үсний бүтэц, эрүүл мэндэд сайнаар нөлөөлөн гялалзуулдаг увдистай. Үүнийг та энгийн шампуний оронд хэрэглээд л үр дүнг нь мэдэрч болно.

Бэлтгэх заавар:

Хүнсний содаг жижиг шилэнд хийж, устай 1:3 харьцаатайгаар холиорой. Гэхдээ үснийхээ уртаас шалтгаалан хэмжээгээ өөрчилж болно. Жишээ нь мөрнөөс доош урт үстэй болж 2-3 хоолны халбага хүнсний сода дээр 3 дахин их ус хийгээрэй.

Энэ шампуниа чийгтэй, эсвэл хуурай үсэндээ түрхэж, хуйхнаасаа үсний үзүүр хүртэл тараана. Ингээд 1-3 байлгасны эцэст угаагаарай. Үсээ зайлахдаа аль болох бүлээн ус хэрэглэх хэрэгтэй.

Дараа нь үсээ алимны цуугаар зайлна. Алимны цууг устай 1:4 харьцаатайгаар хольж хэрэглэх нь чухал. Танд цууны бэлдмэлийн үнэр таалагдахгүй бол дуртай эфирийн тосноосоо хэдэн дуслыг нэмж болно. Энэ бэлдмэлээ нүдэндээ оруулахгүйг хичээгээрэй. Цуутай усаа үсэндээ жигд түрхэж, тараана.

Энэ эмчилгээг хэд хэдэн удаа хийсний дараа үс тань эрүүлжиж, гялалзаж, бат бэх болохыг та анзаарна.

1 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2017-12-11 12:42 at 12:42

    ГАЛЗУУРСАН МЭТ ХУРДАН.. …ХҮН ГАЛЗУУРАХАААР ҮС НЬ ИХ ХУРДАН УРГАХ УУ, ЭСВЭЛ ИХ ХУРДАН УРГАХААР ХҮН НЬ , ЭСВЭЛ ҮС НЬ ГАЛЗУУРАХ УУ……………ЭСВЭЛ ҮҮНИЙГ БИЧИГЧ ГАЛЗУУ ЮУ

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй