2017-12-11 12:521min01

Цагаан зээрийн сүрэг Увс аймагт 60 жилийн дараа нүүдэллэн ирлээ

zar

Увс аймгийн Хяргас нуурын байгалийн цогцолбор газарт цагаан зээрийн сүрэг 60 жилийн дараа нүүдэллэн ирэв. Энэ амьтад агаан зээрийн сүрэг нь Завхан аймгийн Хомын талаас нүүдэллэн ирсэн бөгөөд Увс,  Дорнодын уудам талд нүүдэллэн амьдардаг байжээ. Гэвч төмөр зам тавигдсанаар нүүдэллэх орчин нь хязгаарлагдаж, ихэнх нь зүүн аймгуудад үлджээ. Нутагтаа иргэн ирсэн зээрийн сүргийг хайрлан хамгаалж, хууль бусаар агнахгүй байхыг  Ханхөхийн нурууны Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.