Монголын түүхэнд хамгийн олон жил төр барьсан хаан Баянмөнх жононгийн хүү Батмөнх. Тэрээр 1764 онд төрж 1470 онд зургаан настайдаа хаан ширээнд сууснаас 47 жил төр барьжээ. Хаан 1517 онд 53 настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байдаг. Харин маш богино хугацаанд төр барьсан хаан бол Хүслэн хааны хүү Рэнчинбал юм. Тэр 1326 онд төрж, 1332 онд хаан ширээнд суухдаа сар болоод, нас баржээ.
Анх 1206 онд Их Монгол Улс байгуулагдсанаас хойш Эзэн хаан Чингисээс Лигдэн хутагт хаан хүртэл 37 хүн төр барьжээ. Эдгээр хаад нь 60 хоногоос 50 шахам жил хаан сууж байв.