Бидний мөрөөдлөөр бол ирээдүй одоогийнхоос илүү сайхнаар төсөөлөгддөг. Гэхдээ энэ бол харьцангуй ойлголт ажээ. Жишээлбэл, энэ хүмүүст бол эрэгтэй, эмэгтэй ямар хүн болохыг хүснэ, түүгээрээ амьдрах нь гол мөрөөдөл. Тийм ч учраас үр хүүхдээ яг л ийм чөлөөтэй сэтгэлгээгээрээ өсгөж хүмүүжүүлдэг гэнэ. Дэлхийн олон алдартан өдгөө хүйсийн саармаг байдал, өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй аль нь ч байхыг дэмжиж байгаа бөгөөд ирээдүйд энэ нь дэлхийн трэнд ч болж мэдэхээр байна.

Шайло Жоли-Питт, 11 настай

Брэд Питт, Анжелина Жолигийн охин

Алдарт хосын охины хөвгүүдийн костюм өмсөж, үсээ богино засуулсан байдалтайгаар хэвлэлүүдээр гарч эхэлснээс хойш хүмүүс “Хүү юм уу, охин юм уу” гэсэн асуулт хөврөх болсон. Ээж Анжелина нь 2014 онд “Малифисент” киноны зураг авалтад оролцох үеэрээ охин Шайлодоо Аврора гүнжийн дүрд тоглох санал тавьсан тухайгаа инээд алдан ярьсан байдаг. “Амьдралдаа нэг ч удаа даашинз өмсөж үзээгүй түүнд тоглох боломж огт байгаагүй ээ” хэмээн ярьжээ.

Аав ээж нь түүнд багаасаа л ямар хүн болохоо өөрөө шийд гэсэн бүрэн эрх өгчээ. Питт нэгэн удаа Опрагийн шоунд оролцох үеэрээ Шайло охиноо хоёр настайгаасаа л Жон, эсвэл Питер гэж өөрийг нь дуудаж бай гэж хэлдэг байсан тухай ярьжээ. Би “Ши, шүүс уух уу гэж асуухаар тэр шууд л “Би Жон, Жон байна” гэдэг байсан” гэжээ.

Жоло 2010 онд дөрвөн настай охиныхоо талаар илэн далангүй ярьсан юм. “Тэр хүү болохыг хүсч, өөрийгөө ах дүү нарынхаа нэг нь гэж үздэг. Тиймээс бид үсийг нь богино засуулахаас өөр аргагүй болсон. Түүнд эрэгтэй хүүхдийн бүх юм таалагддаг” гэжээ. Дараа нь тэр “Хүүхдээ хүн ямар хүн болохыг мэддэггүй юм байна. Тэр өөрөө л хэн болохоо шийддэг” гэжээ. Шайлогийн аав, ээж нь охиноо огт “хүү”, эсвэл “транс хүүхэд” гэж дууддаггүй. 2017 онд Шайлог 11 нас хүрэхэд Францын хэвлэлүүдээр түүнийг эмэгтэй хүний бэлгийн шинж тэмдгийн хөгжлөө зогсоохын тулд дааврын эмчилгээ эхлүүлсэн гэсэн мэдээлэл цацаж байв. Азаар нь энэ мэдээ нь цуу мэдээлэл байжээ.

 

Жейден Смит, 19 настай

Уилл Смит, Жада Пинкетт Смит нарын хүү

Оддын хүүхдүүд хэвлэлийн анхааралд байсаар залхаж гүйцдэг. Харин Жейден л ямар ч санаа зовсон янз байхгүй, гудамжаар охины даашинз өмсөөд гүйж явдагт алдарт эцэг нь гайхдаг. “Жейден юунаас ч 100 хувь байдаггүй. Хийе гэсэн бүхнээ л хийдэг. Эцэг эхийнх нь хувьд энэ нь айлгадаг ч тэр эхнээсээ дуустал нь уран бүтээлч шийдвэрээрээ амьдарч чаддаг. Тэр бодож байгаа зүйлээсээ болоод айж эмээнэ гэж байдаггүй” хэмээн аав нь бахархангуй хэлжээ.

Жейден эмэгтэй хүний хувцас өмсчихөөд охин болох гэж хичээдэггүй. Зүгээр л ямар ч хүн хүсвэл эрэгтэйгээс эмэгтэй рүү шилжиж болно гэж үздэг. Ийм этгээд зантай залууг өнгөрсөн онд “Louis Vuitton”-ынхон эмэгтэй коллекцийнхоо нүүр царайгаар сонгосон удаатай.

Уиллоу Харт, 6 настай

Дуучин Пинк, мотоциклын спортын тамирчин Кэри Харт нарын охин

Пинк саяхан хүүхдүүдээ жендэрийн саармаг байдалд өсгөж байгаа, гэрт хэнд ч хэн ч тийм байх ёстой гэсэн шошго зүүхгүй гэж ярьж байсан билээ. Энэ нь үр дүнгээ өгч буй бололтой. Саяхан Уиллоу том болоод африк эмэгтэйтэй гэрлэнэ гэж ярьсан билээ. Алдарт хос хүүхдүүдээ эрэгтэй, эмэгтэй гээд аль ч дүрд хувирч болно. Эндээс аль өөрт ойр байгааг нь сонгох эрхтэй гэж үздэг. Пинкийн хувьд ч үүнд гайхах зүйлгүй. Тэрбээр одоо ч гэсэн өөрийгөө “12 настай банди” шиг гэж боддог бөгөөд нөхөртөө өөрөө гэрлэх санал тавьсан түүхтэй. Түүнд жендэрийн тухай ойлголтоос салахад нэгэн цэцэрлэгийн 00-ын өрөө тус болсон гэнэ. Аль ч хүйсийнхэн орж болдог энэ 00-ын өрөөг “Жинхэнэ өсөлт, дэвшил” хэмээн тэр мэдэгджээ.

 

Энжело Эдкинс, 5 настай

Дуучин Адель, бизнесмэн Саймон Конеки нарын хүү

2016 онд Английн алдарт дуучин хүүгээ дагуулаад Калифорнийн Диснейлэндэд аялсан зураг жинхэнэ дуулиан тарьсан гэхэд болно. Энэ зураг дээрээс харахад 4 настай Энжело хүү “Хүйтэн зүрх” хүүхэлдэйн киноны гүнжийн даашинзаар гангарчээ. Британичууд “америк трэнд”-ийг тун таагүй хүлээн авч, дуучин бүсгүйг маш ихээр муулсан байна. Харин Адель өөрөө нэгэн ярилцлагадаа хүүгээ том болоод юу хүсч, юунд дурладаг болохыг мэдэхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа гэжээ. “Түүний сайн найзууд ямар байх бол. Түүний найз охин, эсвэл залуу хэн байх бол. Ямар кинонд дурлах бол. Тэр ямар ч сонголт хийсэн би хүүгээ дэмжих болно” гэжээ.

Элиот Самнер, 27 настай

Стинг, Труди Стайлер нарын охин

Охин хүүхэд байхаасаа л гадаад төрхөөрөө олны анхаарлыг татжээ. Цахилгаан хөгжмөөр хичээллэдэг тэрбээр Европын клубуудэд дижейгээр оролцдог байсан бөгөөд хүмүүс түүнийг яг эрэгтэй юу, эмэгтэй юу гэдгийг нь мэддэггүй байв.

2015 онд Британийн сэтгүүлчид түүнийг Австрийн модель Люси фон Альтен гэгч бүсгүйтэй уулздаг болохыг мэдэж, түүнээс яг эрэгтэй юу, эмэгтэй юу гэж асуужээ. Элиот хариуд нь өөрийгөө аль ч хүйсэнд хамааруулдаггүй гэсэн байна. “Би хүйсийн ангилалд итгэдэггүй. Зүгээр л өөрийгөө хөгжимчин гэж боддог. Би мөнхийн мөнхөд өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгохыг оролдож байсан. Гэхдээ намайг ямар нэгэн ангилалд оруулахыг би хүсэхгүй байна. Бид бүгдээрээ хүн, тиймээс бүгдэд адилхан хандах ёстой” гэжээ.

Брендан Сколл

Женнифер Лопесын зээ дүү

Энэ залуугийн тухай 2017 оны зун болтол хэн ч мэддэггүй байв. Харин алдарт нагац эгч нь “Инстаграм” хуудсандаа түүний зургийг тавьснаар од болж эхэлжээ. Тэрбээр “Энэ бол Бендан. Миний эгч Леслигийн хоёр дахь хүүхэд. Тэд Вашингтон дахь Залуу удирдагчдын дэлхийн бага хуралд сургуулиа төлөөлөн оролцохоор сонгогдсон хүн. Би түүгээр маш их бахархаж байна” гэжээ. Жей Ло зээ дүүгийнхээ хүйсийг илтгэхгүйн тулд “хүү” гэхийн оронд “хүүхэд”, “тэр эрэгтэй” гэхийн оронд “тэд” гэж бичжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн