Хамтран амьдрагчтайгаа нийлж гар утас дээрэмдсэн хэрэг гарав

2017-12-11 13:421min0
huhu

Хамтран амьдрагчтайгаа нийлж хүний гар утас дээрэмдсэн хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ. Баянзүрх дүүргийн оршин суугч 26 настай, эрэгтэй М-ийг тус хороонд амьдрах 26 настай эрэгтэй Ө, хамтран амьдрагч 28 настай, эмэгтэй Д нар бүлэглэн нүүрэнд нь цохиж, “Huawei” гар утсыг нь булааж зугтаасан байна. Гэмт этгээдүүдийг цагдаагийн байгууллага шуурхайн эрэн сурвалжилж, илрүүлэн саатуулжээ. Тэднийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй