Шведийн SV теле компанийн сэтгүүлчид хувцас үйлдвэрлэгч H&M компани жил бүр хотын дулааны системд хэдэн тонн шинэ хувцас шатаадгийн цаад шалтгааныг илрүүлжээ.
Сэтгүүлчдийн тооцоолсноор тус компани сүүлийн 5 жилд л гэхэд нэлээд хэдэн тонн шинэ хувцас шатаажээ. Үүн дотор 50 мянган жийнсэн өмд, өвлийн хэдэн мянган хувцас байсан гэнэ. Ийм ажиллагааг зөвхөн Шведэд бус Данид ч мөн хийдэг. Өнгөрсөн жил л гэхэд Данид 9,6 тонн хувцас шатаажээ. Гэхдээ H&M компани нийгмийн хариуцлагын бодлогын тухай тайландаа үүнийг дурддаггүй.
Сэтгүүлчдийн олж тогтоосноор тус компани Шведийн Вестерос дүүргийн дулааны цахилгаан станцад шинэ хувцаснуудаа шатаажээ. Энэ мэдээлэл Скандинав даяар хүмүүсийн дургүйцлийн төрүүлсэн байна. Интернэт хэрэглэгчид энэ хувцсыг хэрэгтэй хүмүүст нь өгч болох байсан гэжээ.
Харин H&M компанийн төлөөлөгч Каролина Ског тээвэрлэлтийн явцад гэмтэл үүссэн хувцаснуудыг шатаасан гэж мэдэгдсэн байна. Ихэнх бараа нь хөгцөнд идэгдэж, норсноос болсон гэнэ. Зарим хувцсанд нь химийн бодис ихээр агуулагдаж байсан ажэээ.
Каролина Скогийн тэмдэглэж байгаагаар хэрвээ хувцсанд химийн бодис нь хэтэрвэл зарж болдоггүй юм байна. Тэгэхээр үйлдвэрлэлийн үе шат дээрээ алдаа гарсан гэсэн үг. Харин экологичид ийм зүйлсийг шатаавал байгаль орчинд хортой гэж үзэж байна. Компанийн төлөөлөгч ч шатааж буй хувцасныхаа тоог цөөлөхийг хичээж ажиллаж байгаа гэжээ.