2020-11-13 17:23
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар оройн 17:00 цагт мэдээлэл хийлээ. /2020.11.13/ ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт коронавирусийн багц тохиолдол бүртгэгдэж голомтын цар хүрээ тэлж байна. Өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусийн хоёр тохиолдол шинжилгээгээр батлагдлаа. Эхний тохиолдлын хавьтал болох ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан дөрвөн настай хүүхдэд хоёр дахь шинжилгээгээр коронавирус […]










