Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоож, иргэдийг хүнс цуглуулах, эмийн сан орох, гэр хорооллын иргэдийг ус авахаар гарч болно гэж УОК-оос мэдэгдээд байгаа юм. Хөл хорио тогтоосон эхний өдөр иргэдийн хөдөлгөөн хангалттай хэмжээнд татарч чадаагүй байсан талаар  тодотгоод хөл хорионы дэглэмийг  чангатгах тухай цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байна.

Доорх байгууллагууд, салбарт ажилладаг хүмүүс ажилдаа ирж, очихдоо хувийн машинтайгаа чөлөөтэй явна. Гэхдээ ажлын газрын болон иргэний үнэмлэхээ биедээ заавал авч явах ёстой бөгөөд хяналт тавьж ажиллаж байгаа албаны хүмүүсийн шаардлагын дагуу бичиг баримтаа шалгуулах үүрэгтэй юм.

Хөл хорио үйлчлэхгүй газрууд: 

-Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
– Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгал татуурга
– Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
– Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах, хүнсний зах, мал, амьтны тэжээл/
– Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
– Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
– Ариутгал, халдваргүйжүүлэлт, нийтийн бие засах газар
– Банк
– Оршуулга
– Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт
– Шүүх, прокурор
– Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв/

Дээр нэр дурдагдсан газруудаас бусад байгууллага хөл хорионы дэглэмийг мөрдөж, ажилчдаа онлайнаар ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэх үүргийг “КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ” хуулиар хүлээсэн байгаа.

“13.2.Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй:

13.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх;

13.2.4.иргэн болон ажилтныг халдвараас сэргийлэх нөхцөлийг эрх бүхий байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу бүрдүүлэх;

13.2.5.хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах;

13.2.7.үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх;

/Зургийг Ulaanbaatar.mn сайтаас ашиглав/

Дотооддоо халдварын эрсдэл нэмэгдчихсэн, халдварын тархалтыг хумих нэн шаардлагатай энэ нөхцөл байдалд аж ахуйн нэгж, байгууллагууд Засгийн газар, УОК-оос гаргаж байгаа аливаа шийдвэр, заавар зөвлөмжийг дагах хуульчлагдсан үүрэгтэй гэдгээ ухамсарлах хэрэгтэй байна.

Н.БАТАА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн