ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: Улаанбаатар хот болон Сэлэнгэ аймагт коронавирусийн багц тохиолдол бүртгэгдэж голомтын цар хүрээ тэлж байна. Өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусийн хоёр тохиолдол шинжилгээгээр батлагдлаа.
Эхний тохиолдлын хавьтал болох ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан дөрвөн настай хүүхдэд хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ нь тээврийн жолоочийн хүү бөгөөд тус голомтоос долоон хүнээс коронавирус илрээд байна.
Өнгөрсөн 10 сарын 24-нд Франкфуртээс ирсэн иргэний давтан шинжилгээнээс мөн коронавирус илэрлээ. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан 414 тохиолдол бүртгэгдлээ.