updown.mn2022-10-17 15:00
enh.png
3min0
-Гавьяат эмч эмнэлэг дээр архидаж, бөөлжиж хоносон асуудал гарсан. Өөр ч ноцтой зүйлс бий- “Өргөө” амаржих газрын захирал асан Ж.Энхцэцэгтэй ярилцлаа. -Ж.Энхцэцэг гэдэг хүнийг тойрсон асуудал өнгөрсөн өдрүүдэд тал талаас нь яригдлаа. Талууд бие биеэ өмөөрч олон ч асуудлыг ил болгож байна. Эцсийн дүндээ эх, хүүхдийн асуудал дээрдсэн үү гэдэг гол агуулгыг бид анхаарах ёстой. […]

updown.mn2022-10-17 14:40
byamba.jpg
1min1
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Ерөнхий сайдын Герман улс дахь айлчлалын бүрэлдэхүүнд багтсан. Түүний хувьд тус улсын нийтийн тээврээр зорчиж, арвин их туршлага хуримтлуулснаа нийгмийн сүлжээндээ хуваалцжээ.

updown.mn2022-10-17 13:20
ee-1280x658.jpg
1min0
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдөр Ланд 200 маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн талаар бид өмнө мэдээлж байсан.

updown.mn2022-10-17 10:13
mergejliinhayanlt.jpg
1min11
МХЕГ гэдэг субьектын өөрт ашигтай тодорхой хэсгийн чиг үүргийг шилжүүлэх хүрээнд чиглэлийн яамдуудын эрх, дарх албан тушаалтаны хууль бус үйлдлийг нэмэгдүүлэх, авилга хээл хахуулийн нөөцийг хангах үүднээс Засгийн газар хууль бус шийдвэрийг гаргаж УИХ –аар албажуулах зорилго агуулж байгаа нь илтэд 3 сая иргэний эрүүл, аюулгүй орчин амьдрах нөхцөл амьдралын баталгаа үндэстэний аюулгүй байдлын эсрэг, […]

updown.mn2022-10-15 15:10
tomuu-2-1024x576.jpg
1min0
Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байгаа энэ үед Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв/ХӨСҮТ/ томуугийн тусламж үйлчилгээг үзүүлж, хэвтэх шаардлагатай хүүхдүүдийг эмчлэхээр ор дэлгэн ажиллаж эхэлжээ. ХӨСҮТ-д харьяалал харгалзахгүй тусламж үйлчилгээ авах боломжтойг салбарынхан хэлж байна. Түүнчлэн улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалт өнөөдрөөс эхэлж байна. Энэ жил БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А, В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакцинаар дархлаажуулах аж. Томуугийн эсрэг вакцинаар томуугийн өвчлөлд өртөмхий 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүн ам эрүүл мэндийн ажилтан, 1-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүйгээр харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын байнгын цэгүүд болон цэцэрлэг дээр дархлаажуулалтын түр цэг байгуулан вакцинжуулна. Хүүхдүүдэд вакцин хийхийн өмнө эцэг, эх, асран хамгаалагч нарт вакцины талаарх мэдээллийг хүүхдийн байгууллагаар дамжуулан өгч, тухайн хүүхэд сүүлийн нэг сарын хугацаанд томуугийн болон товлолын бусад вакцинд хамрагдаагүй, аливаа нэг халдварт өвчнөөр өвдөөгүй болохыг баталгаажуулан эцэг эхийн зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зуруулсны үндсэн дээр вакцинжуулна. Мөн 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн, эрүүл мэндийн ажилтнууд харьяа эрүүл мэндийн байгууллага болон ӨЭМТ-ийн дархлаажуулалтын нэгжүүдэд вакцинаа хийлгэнэ. Томуугийн сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн амбулаторийн 114 тоот дархлаажуулалтын кабинетаар дамжуулан сайн дурын үндсэн дээр иргэд төлбөрөө төлөн хамрагдана. Дархлаажуулалт нь халдварт өвчнөөр зөвхөн нэг хүүхдийг өвчлүүлэхгүй байх асуудал биш, олныг хамарсан дэгдэлт, цар тахлаас нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг ба дэлхийн 194 орон бага насны хүүхдийг томуугийн вакцинаар дархлаажуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг эрс бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулж байна. Тиймээс эцэг, эхчүүд томуугийн цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс мэргэжлийн эмчийн зөвлөгөө, зөвлөмжийн дагуу үр хүүхдээ дархлаажуулалтад бүрэн хамруулж, томуугийн өвчлөл хүндрэлээс урьдчилан сэргийлэхийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанаас уриаллаа.

updown.mn2022-10-14 16:30
tsagdaa-1024x597.jpg
1min0
Албаны сурвалж дээрх гэмт хэргийг үйлдсэн 16 настай охин өмнө нь цагдаагийн ажилтны дүр эсгэж БГД-ийн 28 дугаар сургуулиас гурван сурагчийг авч явахыг завдан, эрэн сурвалжлагдаж байсан иргэн мөн болохыг батлав.