Энэ сарын 10-ны өдөр Олимп хотхоны хойд замд долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн ноцтой осол гарсан билээ.
Урсгал сөрж осол гаргасан жолооч нь үнэмлэхгүй байсан гэх мэдээлэл гараад байгаа, энэ талаар Тээврийн Цагдаагийн Албанаас тодруулахад “Урьдчилсан байдлаар осол гаргасан иргэн жолооны курс төгсөөгүй, жолооч биш гэдэг нь тогтоогдсон. Драйгер үлээлгэхэд архи согтууруулах, ундааны зүйл хэрэглээгүй байсан.
Түүнчлэн түргэвчилсэн тестээр шалгахад сэтгэцэд нөлөөлөх мансууруулах төрлийн бодис илрээгүй бөгөөд баталгаажуулахаар цусны шинжилгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү явуулсан байгаа.
Ослын улмаас гэмтсэн хүүхэд эмчлүүлж байгаа, бэртлийн зэргийн шүүх эмнэлэг тогтооно. Уг ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.