МХЕГ- АЛБАН ТУШААЛТАНЫ ХУУЛЬ БУС ГҮҮР БОЛОХ ЁСТОЙ ЮУ . . .

2022-10-17 10:13
mergejliinhayanlt

МХЕГ гэдэг субьектын өөрт ашигтай тодорхой хэсгийн чиг үүргийг шилжүүлэх хүрээнд чиглэлийн яамдуудын эрх, дарх албан тушаалтаны хууль бус үйлдлийг нэмэгдүүлэх, авилга хээл хахуулийн нөөцийг хангах үүднээс Засгийн газар хууль бус шийдвэрийг гаргаж УИХ –аар албажуулах зорилго агуулж байгаа нь илтэд 3 сая иргэний эрүүл, аюулгүй орчин амьдрах нөхцөл амьдралын баталгаа үндэстэний аюулгүй байдлын эсрэг, эрүүгийн хуулийн тусгай ангийн хүрээлэлд багтах гэмт хэргийн шинжтэй зүйлийг үйлдэх гэж буй тул УИХ-ын гишүүд хууль хэрэглээ, уялдаа, түүний зохицолдооны хувьд зөв ойлгож, өргөсөн тангарагтай үнэнч байж, ард түмний үнэнч элч гэдгээ харуулах цаг хугацаатай нүүр тулж буй энэхүү хуулийн төслийг дэмжихгүй байхыг хүсэж байна.

Яамд нь МХЕГ-ын чиг үүргүүдийг хүлээн авч, шалгах эрх бүхий субьект болох явдал нь эрх мэдлээ хэтрүүлэн ажиллах нөхцөлийг хуулийн өөрчлөх замаар өөрсддөө давуу эрх олгож, мөн тухайн яаманд, тухайн чиглэлээр гомдол гаргах иргэний гомдол мэдээллийн дагуу ЗГХЭГ хяналт тавих юм гэнэ. Ийм хөгийн ард, нийтийн тархийг угаасан зөвхөн нам дагсан хэсэг бүлэг албан тушаалтан түүний ойр дотны хэн нэгэн хүний түрүүвчийг эрх зүйн хэм хэмжээгээр хамгаалсан, хангуулсан төрөөс боловсон хулгай хийх явдлыг дэмжсэн явдал болох талтай тул иргэд олон нийтэд, төрд тангараг өргөсөн, олон зуун албан хаагч, эх оронч, сэтгэлтэй хүн бүрийн өмнөөс сануулж байна.

Ер нь яамдын чиг үүргийг нэмэгдүүлж, 25 гаруй хуульд өөрчлөлтүүдийг хийснээр эцсийн дүндээ үүнийг санаачлагч үе үеийн төрийн албан тушаалд шунагчдын хязгааргүй хаанчлах системийг өөгшүүлсэн, зантайсан том эрх мэдэл бүхий дарга нартай болох улмаар төр иргэнээ айлгадаг эрсдэлд суурилсан шинэ субъектыг эрх зүйн хувьд тогтоосон, ардчилсан нийгмийн тогтолцоонд хөшиг татах зорилгоор оруулж ирж байна гэж харагдаж байна.

Энэ хүрээнд гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллагаас шаарддаг баримт бичгийн тоог бууруулах, биет үзлэг, шалгалтын давхардлыг арилгах, барааг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх зорилгоор хилийн мэргэжлийн хяналтын албыг гаалийн байгууллагатай нэгтгэхээр төлөвлөсөн гэдэг үнэндээ кейсийн хувьд гэвэл Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн биелэлтийг хангах түүний хэрэгжилтэнд хуулийн хүрээнд бодлогын төлөвлөлтийн дагуу хяналт тавьж ажиллах МХЕГ-ын чиг үүргийг харьяа яамдуудад хуульд өөрчлөлт оруулах журмаар олгосоноор тухайн яам чинь өөрөө өөрийгөө хянахгүй, яамны үйл ажиллагааны зохисгүй явдлыг ямар ч иргэн, хувь хүн, ТББ хяналт тавих эрхгүй, тэгээд ч төр өөрийн тодорхой тооны улс төрчдийн хууль бус, иргэдийн хуулиар заагдсан эрүүл ахуй, хүнс, эм эмнэлгийн бүтээгдэхүүн болон бусад зүйлийг хэн нэгэн албан тушаалтаны хамаатан (эхнэр, хүүхэд, найз, хадам ээж, аав, нууц амраг, ах дүү гэх мэт) нөхдүүд хилээр зөөвөрлөх худалдан борлуулах ажилаа ямар ч хяналтгүй хийх боломжийг нээсэн явдал болох юм.

Ер нийгэмд мэргэжлийн хяналтын байгууллагын нэр хүндийг унагах, иргэд тэр тусмаа аж ахуйн нэгж, байгууллагуудын энэ байгууллагад итгэх итгэл, хоорондын зөрчилдөөнийг гаргаж ирэх, цөөн тооны улсын байцаагчийн ашиг сонирхлын зөрчил, авлига хээл хахуультай холбогдсон, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдыг шахаж дарамталснаас үүдэлтэй асуудал, тэдний хариуцлагагүй үйлдлийг нийт албанд нь нялзаж, түүнийг улс төрийн зорилгодоо ашиглаж, МХЕГ-ыг татан буулгаж, хэлтэс хэлтсээр нь яамдад тараана гэсэн улс төржсөн асуудал болж хувираад багаа нь илт юм.

МХЕГ- нь аливаа эрсдлийг бууруулахын тулд хянаж шалгаад байхдаа гол нь биш, харин алдаа дутагдлынхаа талаар санал бодлоо хуваалцаж, төр, иргэн аж ахуйн нэгж хамтарч ажиллах нь чухал гэсэн бодлого баримталсан нь аж ахуйн нэгжүүдийг шалгалт нэрээр далайлгадаг, айлган сүрдүүлдэг, торгодог, шийтгэдэг, хүнд суртал гаргадаг механизмыг эрс өөрчилж, хамтран ажиллах, болохгүй байгааг нь зөвлөж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг, тухайн байгууллагын хөгжлийг дэмжсэн хяналтын үйл ажиллагаа бий болгосонд оршино.

Ингэснээр хянаж шалгадаг, тэр чинээгээр үргүй зардал их гаргадаг төрийн механизмуудыг өөрчилж, иргэдэд хамгийн ойр, итгэж болох, мэдэхгүй, болохгүй байгаа, тулгамдаж байгаа асуудлаа асууж, хамтран шийдэж болдог, итгэлцэл бүхий мэргэжил аргазүйн талаас нь туслалцаа үзүүлдэг, хамтарч эрсдлээ бууруулдаг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалтаа графикийн дагуу үр дүнтэй гүйцэтгэлийн хяналт дор иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлж байгаа өргөдөл, гомдлын дагуу төрийн хууль хяналтын хүрээнд нэр төртэй гүйцэтгэж ирсэнээ дуулгах нь зүйтэй байх.

Мөн дэлхий нитийг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд бэрх үеийг МХЕГ-ын ажилтан албан хаагчид эрүүл мэндийн салбар, онцгой байдлын нэгэн адил өдөр шөнийг ялгахгүй, албан хаагчид өөрсдийн эрүүл мэндийг эрсдлээс үл хамааран зүтгэж гүйцэтгэж ирхэд Засгийн газраас нөгөө хоёр байгууллага албөан хаагчдын талаар сурталчилж, сайшаасан болохоос мэргэжлийн байгууллагын үүрэг роль оролцооны чадавхийг үнэлж дүгнэж нийтэд зөв ойлголт өгөх талаар нэг ч ажил хийгээгүй юм.
Энэ нь дээр дурдсанчилан тодорхой мөнгөний бүлэглэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг үгсэн хувилдсан, бусдад давуу байдал олгох үүднээс, өөрт ашиг олох зорилгыг шат дараалан авсан он жилүүдийн үргэлжлэл болж байна.
Тиймээс энэ намрын чуулганаар авч хэлцэх яамдын чиг үүргийг нэмэгдүүлж, 25 гаруй хуульд өөрчлөлт хийх замаар Мэргэжлийн хяналтын газрын чиг үүргийг дордуулсан Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтын биелэлтийг хязгаарласан, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал зарим хэсгийг хангахаас зайлс хийсэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хэрэглээний уялдааг тасалдуулсан гурван сая иргэдийнхээ эсрэг зогссон үйл явц болох тул сонгуульд зориулсан буруу харш пиараа зогсоож мэргэжлийн байгууллагын чиг хандлага, ерөнхий төлөв байдлыг бэхжүүлэн ажиллахыг эрх баригч та бүхэнд иргэд бид сануулж байна