Улаанбаатарт худалдаалж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ есдүгээр сард 15857 төгрөг болж, 2020 оны есдүгээр сарынхаас 21.9 хувиар буурчээ.
Харин 2021 оны мөн үеэс 5.1 хувиар өсөж, өмнөх сараас 474 төгрөгөөр буурсан байна.
Нийслэлд худалдаалж буй үхрийн ястай 1 кг махны дундаж үнэ өнгөрсөн сард 13730 төгрөг болж, 2020 оныхоос 22 хувь, 2021 оны есдүгээр сараас 2.3 хувиар өсөж, өмнөх сараас 506 төгрөгөөр буурсан байна.
Улаанбаатарт худалдаалж буй хонины ястай 1 кг махны дундаж үнэ 11022 төгрөг болж, 2020 оныхоос 20 хувиар, 2021 оныхоос 0.4 хувиар өсжээ. Харин өмнөх сараас 504 төгрөгөөр буурсан байна.
Аймгуудад худалдаалж буй хонины ястай 1 кг махны дундаж үнэ есдүгээр сард 9248 төгрөг болж буурчээ. Хонины ястай 1 кг махны дундаж үнэ Баянхонгор, Дундговь аймагт 8000 төгрөг байгаа нь хамгийн бага, Ховдод 11283 төгрөг байгаа нь хамгийн их байна гэж ҮСХ-ноос мэдээлэв.