Өнөөдөр 13:30 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдаагийн албан хаагч руу салаавч гаргаж, танхайрсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийг шүүнэ.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч Ц.Баярцогт, түүний өмгөөлөгч М.Баасанбат нар Сэлэнгэ аймгаас ирэх боломжгүй зам хаагдсан, машин эвдэрсэн гэх шалгаанаар  шүүх хуралдаанд ирээгүй юм.

Тэрбээр “Саранфинанс” ББСБ-ын захирал мөн “Баян суут” ХХК-ын захирлаар ажилладаг. Түүний Замын цагдаагийн алба хаагч руу салаавч гаргаж, татаж байсан тамхиныхаа утааг нүүр рүү нь үлээж байгаа бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдсан даруйд сошиалаар “од” болсон билээ.

By updown

3 thoughts on “Ц.Баярцогтыг танхайрсан хэргээр нь шүүнэ”
  1. Цэргийн алба хаагаагүй онгироо сагсуу чөтгөрийг номхотгоод хууль гэж юу байдгийг мэдрүүлээд өгөөчээ.Мөнгөөр бүхнийг шийддэг гэсэн буруу ойлголттой нөхөр байна. Мөнгө цаас гэдгийг л наад нөхөртөө ойлгуул. Ёс зүй, харьцааны соёл гэдгийг мэдрүүл.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн