2017-11-14 13:251min03

Ц.Баярцогтыг танхайрсан хэргээр нь шүүнэ

bayrtsogt

Өнөөдөр 13:30 цагаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд цагдаагийн албан хаагч руу салаавч гаргаж, танхайрсан Ц.Баярцогтод холбогдох зөрчлийг шүүнэ.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч Ц.Баярцогт, түүний өмгөөлөгч М.Баасанбат нар Сэлэнгэ аймгаас ирэх боломжгүй зам хаагдсан, машин эвдэрсэн гэх шалгаанаар  шүүх хуралдаанд ирээгүй юм.

Тэрбээр “Саранфинанс” ББСБ-ын захирал мөн “Баян суут” ХХК-ын захирлаар ажилладаг. Түүний Замын цагдаагийн алба хаагч руу салаавч гаргаж, татаж байсан тамхиныхаа утааг нүүр рүү нь үлээж байгаа бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдсан даруйд сошиалаар “од” болсон билээ.