УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт орон даяар явагдана. Энэ удаад сонгогчид 126 нэр дэвшигчийг тодруулна.

Ингэхдээ 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.

Саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна.

Тодруулбал сонгуулийн тойрогт нэр дэвшигч, нам, эвсэл гэсэн хоёр хэсэгтэй.

зураг

Сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх хэсэгт тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийг сонгож тэмдэглэнэ. Мандатын тооноос илүү эсхүл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл санал хүчингүйд тооцогдох аж.

зураг

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн