“Эх оронч”-ийн гадаад эхнэр

“Женко” Х.Баттулга анх улстөрд хөл тавихдаа “эх оронч” гэдэг имижийг өөртөө бүрдүүлсэн. Тухайн үед гэр бүлийн амьдрал ихээхэн нуццлаг байсан нь сэтгүүлчдийн анхаарлыг маш их татав. Нөгөө талаараа анхнаасаа “Эх оронч” дүр эсгэх шаардлага байсан нь хожмоо ил болсон юм. Тэрбээр гадаад эхнэр, хүүхдүүдээ далдлахын тулд “Эх оронч” имиж бүрдүүлэх сонирхолтой байдаг байж болох. Тэгвэл эх оронч үзэл, эх оронч хүн гэж чухам ямар хүнийг хэлэх вэ.

Хариулт нь маш энгийн. Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй, хувь хувьсгалын алинд ч болов улсаа бодож шийдвэр гаргадаг байх. Адаглаад л эх орноосоо эхнэрээ сонгодог хүнийг энд дурдаж болно. Тэгвэл “Женко” Х.Баттулга гэдэг хүн төдийгөөс өдий хүртэл эх орныхоо төлөө юу хийсэн бэ. Эрлийз эхнэртэй түүнийг эх оронч гэх үү. Эсвэл Монгол Улс хэдийнэ төмөр замтай болчих байсныг болиулсан, хөрөнгө мөнгөнөөс идэж уусан хэмээн шалгагдаж байгаагаас нь үзвэл эх оронч хүн мөн үү гэдэг дээр өөрийн эрхгүй эргэлзээ төрүүлнэ.

1990-ээд оноос эхлэн бизнес эрхлэхдээ өмнөд хойд хөршөөс авахуулаад Унгар, Солонгос зэрэг улсын бизнесмэнүүдтэй холбоо тогтоож явсан нь эх оронч үзлийн нэг хэлбэр үү. Анжелика хэмээх орос эхнэрээ олны нүдэн дээр гаргаж байгаагүй Х.Баттулга энэ удаад сонгуулийнхаа пи-арыг, адаглаад гэр бүлийн танилцуулгаа хэрхэн хийх бол гэдэг нь сонин байна. Арван жилийнхээ охинтой амьдралаа холбож, өдий хүртэл ханилж яваа М.Энхболдтой харьцуулахад гэр бүлийн харилцаа нь тэнгэр газар шиг зөрүүтэй хоёр хүн өрсөлдөж байна.

“Монгол Улсын тэргүүн хатагтай Ж.Туяацэцэг” гэвэл еврей гаралтай Женкогийн эхнэрээс хувь илүү эх оронч сонсогдохгүй гэж үү. Тэгээд ч төрийн тэргүүн нь эрлийз эхнэртэй гэвэл гадаад ертөнцөд хэрхэн сонсогдох бол. Тухайн хүний хувийн амьдрал тогтвортой байх тусмаа хийж хэрэгжүүлэх нь ажил нь цэх шулуун, хэлбэртгүй байдаг жамтай.

Хувийн амьдралаа төвхнүүлж, амрагийн явдлаа цэгцэлж чадаагүй хүн Ерөнхийлөгч болно гэхэд дэндүү эмгэнэлтэй биш үү. “Женко”-той харьцуулахад УИХ-ын дарга М.Энхболдын хувийн амьдрал нэг шугамаар явсаар өдий хүрсэн байх юм. Түүний хувьд арван жилийн охинтойгоо гэр бүл болсон бөгөөд өдгөө хоёр хүүхдийн эцэг эх болж, элэг бүтэн амьдарч яваа нэгэн. Өөрөөр хэлбэл, тэр “Женко” шиг айлын охины амьдралыг үрсэнгүй, алаг үрсээ өнчрүүлсэнгүй, амрагийн явдалд автсангүй.

Тухайн хүний суурь хүмүүжил, зангараг гэдэг зүйл цаашдын замналд ямар их нөлөөтэйг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Тийм ч учраас эх оронч гэж цоллуулах дуртай ч харь хүнтэй дэр нэгтгэсэн Х.Баттулгад монгол төрийн босго өндөрдөнө. Юу гэдэг билээ “Гэрээ засаад төрөө зас” гэдэг билүү. Тэгвэл “Женко” гэрээ засчихаад төрөө засах хэрэгт оролцвол ямар вэ.

Эх сурвалж sonin.mn

Түлхүүр үг:

  • WordPress
  • Facebook

36 сэтгэгдэлтэй

      • Just wanted to let someone know that we went in to Boychiks today to take advantage of the 1/2 off 2nd breakfast offer. We enjoyed our breakfast but were a little confused because we did not see the ILiSTeokave sign on the door like the other restaurants that we’ve frequented, so we were not sure if they would honor the offer or not. I did bring this to the cashiers attention and they seemed surprised about the sign missing from the door and did in fact honor the discount.

        Хариулах
  1. эрлийз авгай яахав хятадын эрлийз гар хөл монгол дахь хятадын коминниуст намын салбар дарга усан нүдэлсэн Энхболд яахуу

    Хариулах
  2. Эхнэрийг нь идэх биш дээ монголчууд шударга ёсыг хүсч байна. Хойшоо эргэж харахгүй урагшаагаа харна гэж Энхболд ярьж байгаа нь хамуудаа өршөөе цаашдаа
    ч хамтдаа урагшаа гэж хэлж байгаатай адилхан.

    Хариулах
  3. Дунд боловсролтой,авилга хахуулиар омч хоронготой болсон,улсаа хохироож хувиа борлууулдаг,хулгайч нар дотор далайцаараа толгойлох тагжгарын хуухдуудиин нэр мурат марат гм хасаг угтэй,цадаж ханахаа больсон улаандаа гарсан луйварчинг мэдлэг боловсролгуй,мэдээлэлгуй мангардууногоо л сонгогч масс гаргаад ирлээ

    Хариулах
  4. Биеэ засаад,гэрээ зас ,гэрээ засаад төрөө зас..гэдэг зарчмаар бол Баттулга гуай аваал эхнэрээ хэд хэд сольсон,завхай,худалч гэрээ бусниулсан…төрд мөнгөөр арга залиар гарч ирээд төрийг хутган үймүүлж өөртөө ашигтай бизнесийг хийхийн тулд хүмүүсийг янз бүрээр төөрөгдүүлж шинэ амрагаа хайрладаг шиг спортыхаа хэдэд л нэрийг олж авсан маш аюултай этгээд…ийм хүн яаж улс төр удирдаж чадах билээ..Бусниулна шүү наад нөхөр чинь..хүн занаж гарын үсэг зурсанаа гавьяа байгуулсан мэт шүд зууж буй хүн үнэнг ингэж үзэн ядаж буйтай адил….Бүү итгээрэй хүмүүс ээ…Төр Улсаа Дээдлэн хүндэлдэг гэр орноо эв нэгдэлтэй авч явдаг хүн чухал байнаа…

    Хариулах
  5. Энхболдыг эрлийз гээд л өөнтөглөөд байх. Амьд сэрүүн байгаа эхэд нь ямар санагдаж байгаа бол. Дээрээс нь яг тийм гээд баталцан зүйл байхгүй. Гэтэл мань Баттулга чинь өөрөө оросын ч гэл үү, чичений ч гэл үү 2 эрлийз хүүхдүүдтэй гэх юм. Арай үр хүүхдээ нуугаад явдаггүй л байлгүй. Энхболд нь Баттулгын хүүхдүүдээр харин оролдоод байхгүй юм. Баттулга нь харин бурхан болсон аав, өндөр настай ээжийг нь сонгуульдаа хамруулаад л байх юм. Энхболд сонгогдвол өнөөөр Монголжиж байгаа эрлийз ерөнхийлөгчтэй болох юм байна. Баттулга сонгогдвол цаашид магадгүй хоёр эрлийз хүүхэд нь Монгол төрийн толгойд гарахыг үгүйсгэх аргагүй байдалд орох юм байна. Хамгийн гол нь ЦЭВЭР МОНГОЛ ЦУС гэдэг шинжлэх ухаан талаасаа ямар тодорхойлолттой байдаг юм бол.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Messenger bot -той ярилцаад үзнэ үү