Өнгөрсөн амралтын өдөр буюу /2018.09.24/-нд Нийслэл хот даяар 10 цагийн турш тоггүй болсон. Чухам юунаас болж, ямар шалтгаанаар саатал гарсан, үүнд хэн хариуцлага хүлээх гээд  олон нийтийн дунд  хариултгүй асуултууд хөвөрсөөр л. Эрчим хүчний яамныхан өчигдөр /2018.09.18/ дөрвөн цаг хуралдаж, урьдчилсан байдлаар осол юунаас гарсан талаар дүгнэлт дээр санал нэгдсэн байна.

Тодруулбал,  ТЭЦ-4 ээлжийн хуваарийн дагуу тодорхой протокол хөтөлж, ажлаа хүлээлцдэг.  Өөрөөр хэлбэл, тухайн өдөр гарсан ээлжийн ажилтан үйлдвэрлэлийн процессыг хөтөлсөн албан бланк дээр гарын үсэг зурж хүлээн авч, хүлээлгэн өгдөг юм байна. Чухам ажлаа хүлээлгэн өгч байгаа ажилтан ямар ажиллагаа хийгдсэн, дараагийн ээлж  ямар ажиллагаа хийх шаардлагатайг тодорхой тэмдэглэлд дурддаг. Гэвч тухайн өдөр тэмдэглэл хүлээлгэж өгөх ажилтан тэмдэглэлээ хүлээлгэж өгөөгүйгээс энэ бүхэн үүдэлтэй гэв.  Энгийнээр бол ажлаа хүлээлцэхдээ хариуцлагагүй хандсан гэсэн үг гэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн