Өнгөрсөн наймдугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн харьяат Б.Мөнхзаяа гурван ихэр хүүхэд төрүүлсэн талаарх мэдээлэл гарч байсан. Тэгвэл энэ сард мөн дахин гурван ихэр хүүхэд ЭХЭМҮТ-д мэндэлжээ. Тодруулбал, энэ сарын 10-нд Баянхонгор аймгийн харьяат Б.Наранцэцэг гурван ихэр хүү төрүүлжээ.
Түүний нөхөр С.Ширнэн Баянхонгор аймгийн “Соого Сейко” дунд сургуулийн багш бол С.Наранцэцэг аймгийнхаа гуравдугаар цэцэрлэгт багшилдаг аж. Ихрүүдийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд залуу хосын хувьд зургаан хүүхэдтэй болж байгаа нь энэ гэнэ. Монголын үрс маш олон болтугай.