Хүний эрх хамгаалагч эмэгтэйг цаазалжээ

 “Эрх баригчдад захирагдаагүй” гэх шалтгаанаар 28 настай Эсра Аль-Хомгам гэдэг эмэгтэйг  Саудын Арабд цаазлажээ. Энэ тухай “Дейли мэйл” сонинд ингэж бичсэн байна.

Катиф хотод жагсаалд оролцож байгаад, баривчлагдсан байна. Тэр өнгөрсөн  жилүүдэд цаазын ял сонссон анхны эмэгтэй юм.

Уг эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон хүний эрх хамгаалагч олон арван эмэгтэй ял сонсохоор хүлээж байгаа ажээ.Эсраг засгийн газрын эсрэг зогссон хэмээн 2015 онд нөхөр болон дөрвөн эмэгтэйн хамт баривчилж, ялыг наймдугаар сарын 20-нд ёсоор гүйцэтгэжээ.

“Amnesty International” байгууллагын мэдээлснээр 2017 онд Саудын Арабд 146 хүнийг цаазласан байна. Хүн амины хэрэгтэй долоон эмэгтэйг 2015 оноос хойш цаазлажээ.

download-1-1 Хүний эрх хамгаалагч эмэгтэйг цаазалжээ

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.