Уулчид Хөх Сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ

2018-06-23 09:241min1
uulchid

Уулчид Алтайн нурууны салбар уулс Хөх Сэрхийн нурууны ноён оргил дээр далайн түвшнээс дээш 4127м өндөрт хөлбөмбөг тогложээ.  Жаргалант уулчдын клуб болон “Horizon hiking” клуб хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолт зохион байгуулсан байна.

Тус хоёр клубын уулчдын хамтран авирсан аяллын хөтөчөөр Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын мастер Т.Гүррагчаа ажиллажээ. Уулчид мөнх цаст оргилд авиралт хийж, хамт олноороо хүслээ биелүүлээд буцаж яваа аж.

1 сэтгэгдэлтэй

  • зочин

    2018-06-23 12:51 at 12:51

    Ууланд хүндэтгэлтэй хандахгүй бол догширдог. Бүр ган гачиг хүртэл нүүрлэх болов. Зугаа цэнгэл таашаал авдаг дон байж боломгүй. Хүн чононуудыг ороу дээрээ тоглуулах гэж уул үүссэн юм уу.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй