Зэвсэгт хүчний ангиудын ерөнхий санхүүч нар их хэмжээний мөнгө завшсан гэв үү

Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн Санхүүгийн албаны дарга А.Сувданчимэг, 065 дугаар ангийн мөн албаны дарга Т.Байгалмаа зэрэг хүмүүс их хэмжээний мөнгө завшсан байж болзүшгүй гэнэ. Эх сурвалжуудаас авсан мэдээллээр дээрх ангиудын Санхүүгийн албаны дарга нар нь хамгийн багадаа тус бүр нь 300 гаруй сая төгрөг ямар нэг байдлаар шамшигдуулсан хэрэгт холбогджээ.

Шатахууны зардлынх нь мөнгөнөөс завших, цалингийн сангийн мөнгийг нэмэгдүүлж авах гэх зэрэг арга хэрэглэж байсан сурагтай. Чухам хэдий хэмжээний хөрөнгө завшсаныг нарийвчлан тогтоогоогүй, энэ асуудалтай холбогдуулж Санхүүгийн албаны дарга нарыг чөлөөлснөөс гадна ангиудын захирагч нарыг өөрчлөхөөр болсон гэх мэдээлэлэ нэмж өглөө. Өөр нэг эхсурвалж “Ангийн захирагч нэгдүгээр гарын үсэг зурсны даргаа Санхүүгийн албаны дарга тэнд бичигдсэн мөнгөн дүнгий н оронг засаж завшдаг байсан бололттой. 065 дугаар ангийн Санхүүгийн албаны даргын хууль бус үйлдэл нэлээд олон жилийн өмнөө яригдсан ч хариулцлага тооцдоггүй байсан нь “олон хаван нэгэндээ гэдгийн үлгэр” боллоо гэсэн юм.

  • WordPress
  • Facebook

13 сэтгэгдэлтэй

  1. Зэвсэгт хvчний жанжин штабын санхvvгийн дарга гэж жинхэнэ аймшгийн луйварчин байдаг юм даа. Тэрийг сайн шалгавал маш олон генералууд, хурандаа нар шоронд явнаа.

    Хариулах
  2. Ахмад захирагч

    Анги салбарыг ямар хүн удирдаж байна түүнээс их зүйл хамаардага юмдаа.Архи уудаг захирагч байвал ихэнх хүмүүс нь уудаг.илүү дутуу зүйлд дуртай гар урттай бол хүмүүс нь адил гар урттай захирагч нь шаардлага сул бол доод хүмүүсийн ажил муу урсгалаараан өдөр хоног өнгөрөөж байдаг юм.Санхүү муу байх нь захирагч нь муу байсан байна.Төрийн сангаас шилжсэн мөнгө.банкнаас цалингийн хуулгаан аваад санхүүгий баримт бичэгтэйгээн гарын үсэг зурсан хөлөөн / өөрийн хар данстайгаан/ тулгааж үзээл болох зүйл шүүдээ.Морьн дэл дээр дэрвээд байвал бүхнииг хулгайд алдах болно.

    Хариулах
  3. Ц.Ганбат гэж шар сэмжилсэн өвгөн хууль зөрчөөд 60 хүрлээ ш тээ. Сахалт Бямбажавын үед л Санхүүгийн дарга болсон. Даваатай бас түрийвч нэгтэй болоод л хууль зөрчөөд л байсаар л байна. Өөрийн сайн найз Төрхүүгийн охин Байгальмаагийн толгойг их илсэн юмаа. Ингэх гээд л байж.

    Хариулах
  4. Хурандаа Ц.Ганбат ЗХЖШ-ын санхүүгийн дарга болоод авгайгаа солиод, хэд хэдэн байр, жийп худалдаж аваад л гарч өгсөн л гэх юм билээ. Бямбажав, Даваа хоёрын суганы үс нь.

    Хариулах
  5. Баригдаж байгаа нь энэ болхоос өөр зөөндөө ийм хулгаач захирагч,санхүүгийн дарга нар байгаа шүү дээ.сайн шалгаачээ.Энхбор нь бүүрч их ноотой хүндээ.Тэр хүнийг нарийн шалгах ёстой шүү.

    Хариулах
  6. Арай дэндэж байна. “Хувцасны түгээгч” мэргэжилтэй ЖШ-ын дарга нь хэдхээн ангийнхаа санхүүг хянаад байж чаддаггүй л юм байх даа айн? Ганбат гээд хурандаа дандаа морь, мал яриад л явж байдаг хүн…

    Хариулах
  7. Жирийн офицер, ахлагч өвчилөхөд эмчилгээний тэтгэмж олддоггүй. Тэгэхэд ЖШ-ын санхүүгийн хэлтсийн дарга Ганбат Солонгост очиж 2 өвдөгөө төмрөөр ЗХ-ний зардалаар солиулаад ирсэн. Ийм хиймэл хөлтэй жирийн офицер, ахлагч аль эрт өвчнөөр ЗХ-ээс халагдсан байгаа. Гэтэл энэ хурандаа нас нь хуулийн наснаас хэтэрчихээд бас эрүүл мэндээр тэнцэхгүй мөртлөө ажиллаад л байж байна. Шударга зүйл хаана ч алга.

    Хариулах
  8. Энэ ангиудын санхүүгийн дарга нарыг захирагчтай нь хамт яаралтай солих хэрэгтэй юм. !!! Ангийн 1. 2-р гарын үсгээр бүх санхүү хөрөнгө дамжигдаж байхад захирагч мэдэхийн дээд мэдэж байгаа, аягүй бол санхүүгээ чи даагаад гарчих-?! ~ би арыг чинь даана гэж байгаа байх… Тэгээд ЗХЖШ-ын дарга, Санхүүгийн хэлтсийн дарга нарыг солих цаг болжээ..Өвдөгөндөө хиймэл хөл хийлгэсэн 60- хүрсэн өвгөн ЦАХ-ын эрх зүйн байдлын тухай хууль заалтаараа тохирохгүй биз дээ.Энэ хүмүүсийн бичсэн үнэн бол албан тушаалын наймаачид юм даг уу.?!!

    Хариулах
  9. Батлан хамгаалах яамны төрийн нарийн Батбилэг Долоонжин гэж нөхөрийг жанжин штабт түр тавьж байгаад одоо яамны төрийн захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр тавьлаа. Бүгд л хууль бус томилгоонууд. дээрээ гүйдлээ олохгүй байхад доороо яаж хөлөө олох вэ. одоо ингээд Бмтлан хамгаалах яаманд онцгой байдлыг самарсан гарууд цугаллаа даа. Идэх уух нь дийлдэхгүй юмдаа

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.