Иргэдийн гомдлын дагуу 40 гаруй нарс модыг тайрчээ 

Улаанбаатар хотод “Их хотын-Их цэвэрлэгээ”-г 90 минутын хугацаанд өрнүүлж, иргэд, оюутан, сурагчид, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй сайн оролцсон.

Цэвэрлэгээний үеэр нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд модыг олноор тайрсан байна. Тус хорооны “Нарлаг” Сууц өмчлөгчдийн холбооноос 40 модыг тайруулснаа оршин суугчдын хүсэлтийн дагуу гэж тайлбарлажээ.

“Нарлаг” Сууц өмчлөгчдийн холбооны дарга Ч.Бямбасүрэн “Оршин суугчид байгалийн нар харагдахгүй байна. Их хэмжээний цагаан хөвөн ялгаруулдаг гэсэн гомдол гаргасан. Бид туслах ажилтнаараа тайруулсан. Нийслэлийн холбогдох байгууллагад тайруулахаар жилийн өмнө хандсан ч хүн ирээгүй учраас өөрсдөө тайрсан юм” гэх тайлбар өгчээ.

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албанаас тэдгээр модыг тайруулсан асуудлаар нөхөн төлүүлэхээр “Нарлаг” Сууц өмчлөгчдийн холбоог шүүхэд өгчээ. Нэг нарс мод 450 мянга, шилмүүст мод 550 мянган төгрөгийн үнэлгээтэй юм байна.

13 сэтгэгдэлтэй

  1. ГАЙХАМШИГТАЙ КККккк

    ШИЛМҮҮСТ МОДНООС ЦАГААН ХӨВӨН ГАРДАГ БОЛЦН ЮМ УУ??? “НАРЛАГ” СӨХ-НЫ ДАРГЫН ГАР ХӨЛИЙГ ТАЙРАХГҮЙ БОЛ БАС Л ЦАГААН ХӨВӨН ГАРААД БАЙХ ЮМ БИШ ҮҮ???

    Хариулах
  2. Зөв мэдээ өг. Нарсыг тайрч болдоггүй. Хөвөн цацдаг бол улиас мөн. Улиасыг, тайрч танах нь байдаг л зүйл. Тэгээд нарс, улиасын аль нь вэ Ядуухан мэдлэгтэн болдоо.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.