Ерөнхийлөгч коммент бичигчдийн дэмжлэг авсан тухай мэдээлэл цацагджээ

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Мүн Че Ин нь ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй хэмээн мэдэгдэж байсан билээ.

Тэрбээр өмнөх 2 ерөнхийлөгч буюу И Мёнг Пак болон Пак Гын Хе нарыг Тагнуулын газрын ажилтнуудаар өөрсдийгөө дэмжүүлсэн комментийг олон нийтийн цахим хуудсанд бичүүлсэн хэмээн буруутгаж хуулийн хариуцлага хүлээлгэх гэж байгаа юм байна.

Гэвч 3 хоногийн өмнө Их Хурлын гишүүн Ким Кёнг Сү, интернэтэд маш их дагалдагчтай нэгэн хүнд мөнгө төлж, Ерөнхийлөгч Мүн Че Ин-ийн тухай эерэг мэдээллийг тараалгасан тухай мэдээлэл цацагджээ.

Тухайн хүнд мэдээний 10 гаруй линк өгч, цааш дэмжсэн байдлаар тараалгахыг хүссэн мессеж бичсэн нь батлагдсан байна. Ингэснээр Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч Мүн Че Ин ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо хууль бус үйлдэл хийсэн байж болзошгүй бөгөөд сөрөг намынхан уг хэргийг шалгахыг хүсч мэдэгдэл хийжээ.

2018041910230966470_1524100989-1 Ерөнхийлөгч коммент бичигчдийн дэмжлэг авсан тухай мэдээлэл цацагджээ

 

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.