Дайны үед ”секс боолчлол”-д өртсөн эмэгтэйн гунигт тавилан

Хүн төрөлхтний түүхэнд дайнаас үүдэлтэй хар бараан түүх тоолж томшгүй олон бий. Дайны үед охид эмэгтэйчүүд дайн тулаанд оролцохоос гадна бэлгийн мөлжлөгт өртөх явдал ихэд гардаг байв. 1940-өөд оны Япон, Солонгосын дайнаас үүдэлтэй маргаан одоог хүртэл үргэлжилсээр буй.

Түүхэнд үлдсэн, япон цэргүүдийн гэмт хэргийн ихэнх нь илэрч, буруутнуудыг өнөө хэр шүүсээр байгаа ч энэ гэмт хэргийн золиос болсон золгүй эмэгтэйчүүдийн хувь тавилантай холбоотой асуудал Токио, Сөүл, Пхеньяны харилцаанд сэв суулгасан хэвээр л байна.

Тухайн үед секс боолчлолд өртсөн 200мянга гаруй эмэгтэйчүүдээс өнөө үед ердөө хэдхэн эмэгтэй амьд үлдсэн бөгөөд тэдний нэг болох Ким Бок Гоны ярьсан сэтгэл шимшрэм түүхийг танд хүргэж байна. Ким Бок Гон 89 настай. Хэдийгээр түүний хараа, сонсгол нь муудсан ч оюун санаа нь сэргэг байгаа аж.

Тэрээр үхэхийнхээ өмнө өмнө нь ямар ч мэдээллийн хэрэгслүүдэд дэлгэгдээгүй түүхээ хэлэхийг хүсэж CNN телевизэд өөрийн хар дарсан зүүд мэт өнгөрөөсөн таван жилийн амьдралаа ярьжээ. Хар дарсан зүүд шиг амьдрал эхэлсэн нь: Түүнийг 14 настай байхад буюу 1940 онд Японы арми Солонгост нэвтрэн орж байжээ.

Япончууд дайны үед оёдлын үйлдвэрт ажиллах Солонгос охидыг хүчээр сонгож байсан бөгөөд хэрэв явахгүй гэвэл ар гэрийнхнийг нь дарамталж эхэлдэг байжээ. Тиймээс тэдэнд явахаас өөр арга зам үлдээгүй бөгөөд охидыг бүхээгтэй машинд суулгаад хаашаа нь ч үл мэдэгдэх газар руу авч явсан байна.

]Дуусашгүй тарчлалын үе: Бидний ажил цэргүүдийг сэргээх, хөгжөөх л байсан хэмээн эмэгтэй нулимс нь цийлэгнэн ярьж эхлэв. Тэнд 14-30 насны 30 эмэгтэй ажиллаж байжээ. Тэд ажлын өдрүүдэд оёдлын үйлдвэр дэх ажлаа хийдэг харин амралтын өдрүүдэд Япон цэргүүдийн доор нухлуулдаг байж.

Бямба гарагийн үдээс хойш болмогц л хүүхэн хүсэмжилсэн Япон эрчүүдийн урт дараа үүсдэг байсан бөгөөд ийнхүү бямба гарагаас эхлэн ням гарагийн оройн таван цаг хүртэл хүчиндүүлдэг байж. Эмэгтэйчүүдийг бүрхэг жижигхэн өрөөнд нэг нэгээр нь хийгээд цэргүүдийг цувруулан оруулдаг байжээ.

Нэг цэрэг дунджаар гурван минут болдог байсан бөгөөд, ард нь урт дараа хүлээж байдаг байсан учраас гутал хувцастайгаа, өмдөө дөнгөж шувтлаад л ажлаа дуусгаад гармагц арынх нь цэрэг өл үзсэн араатан шиг дайран сандран орж ирдэг байжээ.

Нэг шөнийн дотор багадаа 60 эрэгтэйн дурыг энэ мэт хангадаг байсан гэж хэний ч санаанд буухгүй байх, гэхдээ л бид энэ гаслантай зовлонтой үеийг үнэхээр туулсан юм шүү хэмээн хоолой нь чичрэн ярих эмээ юутай өрөвдөлтэй. Аймшигт зовлон дуусах үед тэр босох нь битгий хэл хөлөө ч хөдөлгөж чаддагүй байж.

Япон цэргүүд өвдөж шаналж байгааг үл тоомсорлон тэднийг хайр найргүй эдлэдэг байсан бөгөөд хэрвээ хажиглавал өвдөж байгаа дээрээ нэмж зодуулдаг байсан учраас дуугарч чаддаггүй байсан юм хэмээн нэг гараагаа нөгөө гараа базлан уйлав.

Эдгээр 30 эмэгтэйд бүгдэд нь сарын тэмдэг зогсоох, жирэмсэн болгохоос сэргийлсэн бэлдмэл тарьдаг байсан бөгөөд одоо тэдний гурав нь амьд сэрүүн байгаа аж. Секс дарамтад байхдаа дөрөв нь амиа егүүтгэснээс хойш тэднийг оёдлын үйлдвэрт ч ажиллуулахаа больжээ.

Дайны жилүүдэд Японы цэргүүдийн дур хүслийг хангах, хөгжөөх 200 000 орчим эмэгтэй байсан гэдэг бөгөөд тэд бүгд Хятад, Солонгосууд байжээ. Гаслантай жилүүдийг ардаа орхисон ч амьдрах хүсэл итгэлээр мөхсөн хөөрхий эмэгтэй өнөөг хэрнэ тайвшруулах эм хэрэглэхгүй л бол тайван амарч чаддаггүй, ээжээ гэж дуудах үр хүүхэд ч төрүүлэх чадваргүй болсон хэрнээ өнөөг хүртэл яах гэж амьдраад байгаагаа заримдаа зүхэх юм гэж ярьсан юм.

 

19260403_110115312932847_7408727586588198660_n Дайны үед ”секс боолчлол”-д өртсөн эмэгтэйн гунигт тавилан

2124 Дайны үед ”секс боолчлол”-д өртсөн эмэгтэйн гунигт тавилан

 

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.