Аавыг минь санагалзуулах “Аавын зураг”

Жүжигчин, дуучин, ая зохиогч А.Төгсбаяр “Аавын зураг” хэмээн шинэхэн уран бүтээлээ үзэгч олондоо барилаа. Аавын тухай бодол, дурсамж хүн бүрт байдаг. Тухайлбал: Одоо тантай хамт байгаа түшигтэй аав, тэнгэрт одсон бурхан аав, амьдралын зам салсан ч сэтгэлийн гүндээ үгүйлэх холын аав, магад хэзээ ч хараагүй атлаа битүүхэн уулзахыг хүсэх мөрөөдлийн аавууд бий… Тэр л аавуудад, ааваа хайрлаж, үгүйлж, мөрөөддөг хүн бүрт зориулсан “Аавын зураг” хэмээх шинэ бүтээл мэндэлжээ.

 Уг дууны үг аяыг зохиож, дуучин, гитарчин О.Гантулгатай хамтран дуулжээ. Дууны клипийг Төрийн хошой шагналт, УГЗ Д.Намдагийн “Үрэгдсэнийг хүлээгч” өгүүллэгээс сэдэвлэн хийж, гол дүрд МУГЖ Д.Гүрсэдийг урин тоглуулсан байна. Тэрбээр дуучин, гитарчин О.Гантулга анхны “Life is a dream” цомгийн баярын тоглолтоо 2018.03.18-нд үзэгч, сонсогчидтойгоо тэмлэглэхээр бэлтгэл ажилдаа орсон байна. Уг тоглолтонд “Аавын зураг” дуу эгшиглэх аж.

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.