Хазара нарын ген Паштун-Узбектэй ойр төрөл болох нь батлагдав

2018-03-14 15:021min31
hazara

Зургийн тайлбар: Афганистаны нэгэн Хазара тосгоны өвгөд хурал хийж байгаа нь (ABC)

Сүүлийн үед Афганистаны нэгэн угсаатан болох хазара нар монгол угсаатан мөн биш эсэх, хэрэв монгол бол тэднийг Монголд урьж суурьшуулах асуудал хүчтэй яригдаж байна. Тухайлбал, лалын шийт шашинтай, дари перс хэлний нэгэн аялгаар ярьдаг хазара нарыг Чингисийн монголчууд мөн, Монгол Улсад ирүүлье, үүгээр үл барам газар өгч суурьшуулъя гэх мэт асуудлыг өөрийгөө үндэсний үзэлтэн гэдэг Ч.Мөнхбаяр нарын хүмүүс идэвхтэй тавьсаар ирэв. Сүүлийн үед Ц.Санчир гэгч эмэгтэй дэлхийн монголчууд, түүний дотор Афганы хазара ах дүү нараа дэмжих хөдөлгөөн өрнүүлсэн ба тэр бээр Ерөнхийлөгч Х.Баттулгаас дэмжлэг авч, Төрийн шагнал хүртсэн ажээ. Өөрөөр хэлбэл, асуудал Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгийг аваад байна. Тэгвэл, энэ үйл явцтай зэрэгцэн хазара нарыг “Босоо хөх Монгол” зэрэг үндэсний үзэлт залуусын бүлгэм дэмжиж, хамтран ажиллаж эхэлсэн гэсэн мэдээ байна.

Язгуурын лал шашинтай, хар тамхитай холбогддог, ЗХУ-ын эсрэг лалын ариун дайн хийж явсан, одоо Ираны дэмжлэг дор Сирид хэдэн мянгаараа лалын шиа шашныхаа төлөө улайран тулалдаж байгаа эдгээр афган хүмүүсээс Монгол нутагт цагаачлуулах нь хэр зөв бэ? Эсвэл, энэ нь гадны бодлого уу? Ялангуяа барууны орнуудын зүгээс Монголд лалын дүрвэгч цагаачдыг суурьшуулах бодлогыг өөрийн гар хөл ТББ-уудаар дамжуулан хэрэгжүүлж байгаа хэрэг үү? Ийм асуудал байгаа талаар манай нэг дипломатч баталсан байдаг. 2017 онд дипломатч Д.Баярхүү “Манай Гадаад хэргийн сайдад АНУ-ын ТНБД-аас бас нэг тавьсан санал бий. Хэрэв 3000 хүн авахгүй бол 5 сая ам.доллар төл гэсэн. Дүрвэгсдийг төрүүлсэн “Арабын хавар”, түүнийг өдөөсөн мөргөлдөөнд манай улс оролцоогүй хэрнээ 3000 дүрвэгч авах юм уу, эсвэл 5 сая ам.доллар жил бүр төлөх бололцоо бидэнд байна уу? Монголчууд зөвшөөрөх үү?” гэж хэлсэн байдаг. Энэ талаар тоймч Ш.Гантулга онцгойлон сануулж буй. Тэр бээр соёл өөр гадныхныг суурьшуулах нь маш аюултай хэмээн сануулж, хаана лалын дүрвэгсэд байна тэнд байнга терроризмын аюул байдаг гэж хэлж байв.

Афганистаны нэгэн угсаатныг Монголтой холбох нь буруу, нэр бүхий этгээдүүд үндэсний үзлийг ашиглан нэр төр олох, улс төрд тодрох шоу хийж байна, байж болохгүй асуудал, энэ бол тоглоом биш, харин аюул юм гэдгийг учир мэдэх монголчууд сануулсаар байна. Гэвч массын тодорхой хэсэг өөрийгөө үндсэрхэг гэсэн дээрх этгээдүүдийн ухуулгад автаж, тэдгээр хүмүүсийг “Ийгл” зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд (http://eagle.mn/r/2098), Монгол Улсын Ерөнхийлөгч хүртэл дэмжиж байгаа нь түгшүүр төрүүлж байна. Энэ том ажиллагааны үр дүнд гадны хэн нь мэдэгдэхгүй хүмүүст Монголд суурьших, иргэний харьяалал, насаараа оршин суух эрх өгөх хууль батлах асуудал бодитоор тавигдаж байна. Тухайлбал, 2016 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм агуулгатай хууль УИХ-д өргөн барьж, батлуулахыг оролдсон байдаг юм.

Тэгвэл, Афганистаны хазара нар монгол үндэстэн юм гэж нийгэмд ухуулж буй тэдгээр хүмүүс шинжлэх ухааны үндэслэлгүй, худал мэдээ тарааж байгааг баталсан судалгааны өгүүлэл 2012 оны 3 дугаар сарын 28-нд PLOS ONE хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгджээ. Энэ судалгааг олон орны эрдэмтэд хамтран хийсэн бөгөөд “Түүхэн үйл явдлуудаар бүрэлдэн тогтсон Афганистаны угсаатны бүлгүүдийн Ү хромсомын нийтлэг удамшил” нэрээр хэвлүүлжээ (https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3314501/).

Дээрх судалгаагаар Афганистаны өнөөгийн угсаатнууд болох паштун, тажик, хазара, узбекүүд нийтлэг гентэй болох нь нотлогдсон байна. Тус өгүүлэлд “бүх афганчууд шинэ чулуун зэвсгийн хувьсгалын явцад бий болсон нийтлэг өвөг дээдсийн удамшлыг ихээр тээж байгаа бөгөөд тэр нь 4.7 мянган жилийн өмнөх үе хүртэл өөрчлөгдөөгүй (95% CI 2,775–7,725)” гэж дүгнэжээ. Афганистаны тэдгээр нийтлэг ген бүхий хүмүүс хүрэл зэвсгийн үеэс (4-3 мянган жилийн өмнөөс) гений ялгаатай болж эхэлсэн байна. Энэ нь соёл иргэншлийн хөгжил, нийгмийн зохион байгуулалтын өөрчлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой ажээ. Эндээс юу тодорхой байна вэ гэвэл, Афганистанд XIII зууны Монголын байлдан дагуулал, тэр ч байтугай Хүннүгээс ч өмнө угсаатны ялгарал явагдсан байна. Иймд энэ нь өнөөгийн Афганы угсаатнууд, түүний дотор дари перс хэлт Хазара нарын өвөг дээдэс Чингис хааны байлдан дагууллаас 2000 мянган жилийн тэртээ Афганистанд оршин байсныг баталж байна. Мөн хазара нарын угсаа гарвалын талаарх нэгэн сонирхолтой үр дүн нь тэд монголчууд бус, түрэг гаралт узбекүүдтэй маш ойр хамаатан болохын зэрэгцээ Афганистаны бусад угсаатнаас ялгаатай нь Зүүн Африкийн өвөг дээдсийн гентэй байна. Дээрх судалгааг хийсэн судлаачид Афганистаны хүн амын генийн бүтцэд хожмын грек, араб, монгочууд зэрэг байлдан дагуулагчид их бага хэмжээгээр нөлөөлсөн нь дамжиггүй гэдгийг дурдсан боловч паштун, тажик, хазара нь Афганистаны уугуул угсаатнууд мөн болохыг нотолсон байна.

Эцэст нь сануулахад, жинхэнэ эх орончид бол Ханддорж, Намнансүрэн, Чагдаржав, да лам Цэрэнчимэд, Бодоо, Данзан, Сүхбаатар, Чойбалсан нарын өвөг дээдсийн хөлс, цусаар тамгалж үлдээсэн энэ сайхан голомт нутгаа үхэн хамгаалах ёстой болохоос биш, хэн нь үл мэдэгдэх харь хүмүүс нутгаа хувааж өгч, суурьшуулъя гэж хэзээ ч ярих ёсгүй юм. Хэрэв ийм зүйл яриад эхэлбэл тэдний ард гадныхан байна гэсэн үг! Тэд бас хамаг Монголын голомт, их хааны буурийг сахиж үлдсэн Халх түмэн, Халхын өвөг дээдсийг үзэн ядуулах гүтгэлгийг цахимд идэвхтэй тарааж байдаг юм билээ.

О.Алтан

31 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-03-14 09:18 at 09:18

    Yumand jaahan ul suuritai handaj baigaach yugii n ch medeegui baij sohor nohoi duiveeneer gedeg shig yum
    Bolj baina daa

    Хариулах

  • ХӨДӨӨНИЙ ХҮН

    2018-03-14 10:15 at 10:15

    ДЭМЖИЖ БАЙНА. ОДОО Л ОЙЛГОЛОО

    Хариулах

  • Зочин

    2018-03-14 10:49 at 10:49

    Бичигчийг дэмжмж байна Одоо байгаа монголчуудаа тэжээж чадахгүй юу вэ

    Хариулах

  • Зочин

    2018-03-14 11:06 at 11:06

    13-р зуунд Афганистанд за яахав 10000 цэрэг үлдэж гэж бодъё. Гэтэл 800 жилийн дараа хэдэн сая хазара хэмээх үндэстэн бий болж гэнэ. Гэтэл уугуул монголчууд нь 1921 онд 500000 гаруйхан байж байгаад одоо л дөнгөж 3000000 сая болоод байгаа. Гэтэл Санчир, Буянбадрах нар дэмий донгосоод тэр олон сая хазара нарыг Монголд авчирна ч гэх шиг дэмийрээд баахан явсныг нь зарим алсын хараагүй ухвар мөчид улстөрчид өөрийн атгаг амбицдаа ашиглаад… Ердийн арифметик ойлгохгүй …Хажуухандаа байгаа өвөрлөгч ахан дүүсээ хужаа гэж хараагаад байдаг байж шал өөр шашинтай хүмүүстэй сүжирдэг… Монголчуудын зарим хэсэг нь нэг юм сонсохоороо галзуурч гуагалдаг өвчнөө болихгүй бол улс орны тусгаар тогтнолд гай болно шүү…

    Хариулах

  • Шаабар

    2018-03-14 11:38 at 11:38

    Түүгээр яваа салхийг үүгээр дуудаж ирүүлэх гэдэг шиг лалынхан тэр дотроо дайн байлдаан үймээн самуун дэгдээх сонирхолтой нөхдийг бол харж хандаад байх нь хамгийн буруу сонголт. Эрдэмтэн судлаачид сайн судалж үнэхээр Монгол ген тэдэнд байдаг эсэхийг олж тогтоогоод хариулт ойлголт тодорхой өгөхгүй бол яаран дүгнэлт хийх нь аль аль талдаа хортой шүү.

    Хариулах

  • монгол

    2018-03-14 13:14 at 13:14

    үнэн бичсэн байна. одоо бид нарт хазара огт хамаагүй. Тэд монгол цустай байсан ч лаларын шашинтай. энэ шашныг монгол оруулж ирж болохгүй. одоо байгаа казакууд хэт ихээр үржээд ирээдүйд гай болох гээд байхад чинь хазара нар бол бүр гай.

    Хариулах

  • Зочин

    2018-03-14 13:23 at 13:23

    Kazakuudtai niileed zinhene laliin shashniig tigeene shuu. teneg teneg gehed ingez tenegtez bolohgui baih shuu

    Хариулах

  • Зочин

    2018-03-14 13:27 at 13:27

    Улс орон минь шашны үзэл түүний дотроос лалын шашнаас маш хол байх хэрэгтэй. Шашин хоорондын мөргөлдөөнтэй газруудын ард олон яаж зовж, алуулж талуулж байгааг харж л байна.

    Хариулах

  • зочин

    2018-03-14 13:39 at 13:39

    хазаруудыг авчирч болохгүй, олон жилийн өмнө салсан чигээрээ л байг,, түүгээр явсан гайг үүгээр дуудна гэдэг шиг дүү нар тэгэж туйлширахгүй шүү

    Хариулах

  • Зочин

    2018-03-14 13:47 at 13:47

    өөрсдийгөө олж чадахгүй байж юун хазар вэ

    Хариулах

  • dayar mongol

    2018-03-14 14:12 at 14:12

    халх монгол ганцаараа тусгаар тогнолоо дангаараа аваад їлдсэн гэвэл тїїн шиг худал юм байхгїй євєр монгол буриад монгол бїгдээрээ нийлж амиараа хамгаалсан тусгаар улс болгож їлдээсэн тєрийн дуулал дээр даяар монголын ариун голомт гээд байж байгаа

    Хариулах

    • Халх Монголчууд Бидэнд эх орон, газар нутаг, МОНГОЛ улс байна!!!!

      2018-03-14 19:28 at 19:28

      Халх Монгол бол ариун дагшин газар. Халх Монгол бол баатарлаг эрчүүдийн түүх, Чингисийн УГСАА!!! Халх Монголчууд Бидэнд эх орон, газар нутаг, МОНГОЛ улс байна!!!! ХАЛХЫН БУЯН ХАЛХЫН ЭЦЭГ ӨВГӨДИЙН АРИУН ЦУСААР ХАМГААЛАГДСАН энэ газар нутаг улсад амьдарч буяныг нь хүртэх нэг нь хүрт, шаль шаль гэсэн буянгүй, бузар эм царайлсан новшнууд байвал зайлцгаа!!!

      Хариулах

  • anhaar irgedee

    2018-03-14 14:14 at 14:14

    deerees shidsen chuluu ..tuugeer yavsan gaig uugeer duudaad yah ve..hazara -g mongoliin udam gesen tarhi ugaalt olon jiliin umnuus ehelsen..uursduusuu busdiig huleen zuvshuurduggui ..zuvhun alj ustgah yasnii aluurchin setgehuitei humuujsen hui negdliin ueiin hotsrogdson buduuleg, bolovsrol soyolgui,niigemsheegui .mongoltoi ogt hamaagui olon ovog aimaguud afgand baidag ..tedniig tasdan huvaah holduulah gesen bodlogo baidag..ter bodlogiin neg ni yum.. hazara genii huvid mongoltoi ogt hamaarahgui gedgiig zuvlultiin erdemted 1980-iad onii ued togtooson baidag..durvegsed gedeg neriin dor mongold oruulj ulmaar zasgiin gazart ni dollar ugnu gesen yaria baidag ..ter mungunii surgaar tur zasagt baigaa zarim luivarchdiin hiij bui yavuulga shuu..sonor seremjtei baihtun !!! ard irgedee !!! luivarcdiig tenger gesgeene !!!

    Хариулах

  • Зочин

    2018-03-14 14:15 at 14:15

    Xazaruudiig avchirax manai mongolchuudiin xuvid buteshgui asuudal l daa.Bid yamar Juud (evrei) nar shig neg zurx neg setgeltei bish,Juud nariin uxaan xuch chadliin xaana ch xurexgui baij Izrail uls shig tom baagaad yuxav ee xo.Xarin Xazar nar yamarch baisan Mongol garaltai gedgiig uguisgej tuilshirch bas boloxgui.Tednii tsarai zusiig zugeer l neg xaraldaa.Mongol l bgaa biz dee.esvel bid tturk garaltai bolj bna uu????

    Хариулах

  • зочин

    2018-03-14 14:38 at 14:38

    энэ маш зөв шүү хазара бол монгол биш,

    Хариулах

  • зочин

    2018-03-14 14:51 at 14:51

    Хазара нарыг авчирна гэж монголчууд хэлээгүй гэдэг нь тодорхой. АНУ тэргүүтэй садистууд лалуудын нефтийг цөлмөх гэж дайн өдөөж, баялгийн нь дээрэмдээд ард иргэдийг хядаж амьдрах аргагүй болгочихоод, дүрвэсэн хүмүүсийг нь дэлхийн бүх улсад тараан байрлуулна гэж элийрч байгаа.Тийм хайртай юм бол янкууд өөрсдөө тэр хэдэн тэрбум хохирогчдоо авах хэрэгтэй.АНУ-н хөлд хөгшин Европ хүртэл үрэгдэхдээ тулаад байгаа шүү.Английн нэг лорд цолтой нохойн гөлөг,-Монголд хүн ам сийрэг байдаг тул тэнд цагаачдыг байршуулах хэрэгтэй гэж дэмийрснийг бид мэднэ.Энэ бол холоос ,тэгэх тусмиаа баруун талаас шидсэн чулуу.

    Хариулах

  • Зочин

    2018-03-14 14:54 at 14:54

    Энэ үнэн юм бичжээ.

    Хариулах

  • Зочин

    2018-03-14 15:04 at 15:04

    паштун, тажик, хазара нь Афганистаны уугуул угсаатнууд мөн болохыг нотолсон байна. Тэгэхээр монголтой хамаагүй гэсэн үг.

    Хариулах

  • иргэн

    2018-03-14 17:20 at 17:20

    Лалын шашинг ямар хүн анх бий болгож дэлгэрүүлсэныг мэднэ биздээ. Гаднаас нь харахад тэд нэг аймшигтай санаа байдаг юм. Тэр юу вэ? гэвэл лалын шашинтан очсон газраа шууд лалын нутаг болгож лалын шашинтан биш бол буруу номтон болж тэндээс нь зайлуулах ёстой. Хэрэв дайсагцвал цусан өшөө авах бичигдээгүй хууль байдаг шиг байгаа юм. Тэгээр бид түүгээр явж байгаа гайг үүгээр дуудаад яах юм бэ?

    Хариулах

  • Ах нь

    2018-03-14 19:06 at 19:06

    Лалын шашинт ямар ч үндэстэнтэй манай улс сүлбэлдээд ёстой хэрэггүй дээ. Одоо өөрсдийгөө яая гэж байж бас терористуудын хар аюул дагуулсан хэсэг бүлгийг авчрах дутаж гэнэ. Үүнийг цэвэр гадныхны мөнгө авсан хэсэг хүмүүс л хийж байна. Хэрэв Монгол туурагтан, хувь тавилангаар салж тархсан нэг гарал угсаатан, үндэстэнээ гэсэн алын холч ухаан гаргаж байгаа бол ёстой хаанахын хэнбугай нь Монгол биш гэж маргахааргүй үндэстэнгүүдээ татах хууль гаргах хэрэгтэй.

    Хариулах

  • Ү хоромсом нь С3 гэсэн хадамалтай энэ нь Монгол Казах. Хазара нарт байдаг.

    2018-03-14 19:24 at 19:24

    Жинхэнэ ХУЖАА нарын бичсэн нийтлэл байна. Ямар ч ҮНДЭСЛЭЛГҮЙ, ЭХ СУРВАЛЖГҮЙ!!!!! Эх сурвалжаа энэ байна гээд Холбоосыг нь дурд л даа МАЛАААА???? Хазара бол Монгол мөн. Генетикин талаасаа МОНГОЛ гэдгийг Британы ШУА баталсан. Ү хоромсом нь С3 гэсэн хадамалтай энэ нь Монгол Казах. Хазара нарт байдаг.

    Хариулах

    • Зочин

      2019-05-26 08:42 at 08:42

      bitii shaa. chi uuruu holboosoo taviach. hujas chini.

      Хариулах

  • БББС

    2018-03-14 20:20 at 20:20

    ХАЛХЫГ ЯМАР НОВШНУУД ДОРОМЖЛООД БАЙНА ВЭ?

    Хариулах

  • Зочин

    2018-03-14 23:58 at 23:58

    Hazara mongol baig, bish ch baig. Hamgiin turuund eh hutagtaa baigaa 3 say-iigaa bodbol yasiin. Eh nutagtaa baigaa hed maani huuli duremdee zahiragddag, elbeg delbeg setgel sanaa amar taiban amidarmaar bn.

    Хариулах

  • БИДНИЙ ЭХ ОРОН МОНГОЛ УЛС!!!

    2018-03-15 10:53 at 10:53

    ИЙМ УВАЙГҮЙ ТЭНЭГҮҮД ЭСВЭЛ УРВАГЧ ХУЛГАЙЧИД БИДНИЙ ДУНД МАШ ОЛОН БОЛСООР БАЙГААГ ХҮН БҮР ХАРЖ БАЙГАА. 1937 ОНД ДАЙНЫ ӨМНӨХӨН ИЙМ УСАН ТЭНЭГҮҮДИЙГ УРВАГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫН ГАР ХӨЛҮҮДИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРГҮҮДИЙНХ НЬ ТӨЛӨӨ ЦААЗАЛЖ ШИЙТГЭЖ ЦЭВЭРЛЭСЭН ӨВӨГ ДЭЭДСИЙНХЭЭ УХААНТ ҮЙЛС ТОМ ГАВЬЯАГ ХУЖАА ГАМИНГИЙН ШЭЭС БААБАР/БҮҮБУРЫН ХУДАЛ ГҮТГЭЛЭГТ АВТАЖ ХАРААЖ ЗҮХЭЖ БАЙСНАА САНАЖ БАЙНА УУ. ЭДГЭЭР УРВАГЧ УСАН ТЭНЭГҮҮДИЙГ ГЭСГЭЭН ЦЭЭРЛҮҮЛЭХ ЁСТОЙ!!!

    Хариулах

  • Nobs oo chamd hellee!!

    2018-03-15 16:43 at 16:43

    O.Altan nobsoo!!!!chi yamar zorilgotoi ene nobsnyydiig bidii nyd chihnii hajyygaar nyylgeed bna!muu saar mini Mongold amidardag bol chamaig ahij ene nobsnyyd aa dahin bichehgyi bolgono syy!cham sig teneg medehgyi l dee!!!minii helsen ygnii ytagiig tanii erhemleed baigaa ene sidel tamprangyydiin chini hereg alga!eneeder bid dotooddoo yamar ikhe cherchil temzeltei baina!yun gadnii donsyychidiig yarih ni hel?….baga sig bachimdyylaarai!!!nobsoo chamd helsen syy….

    Хариулах

  • Монгол

    2018-03-16 00:08 at 00:08

    Лалын шашинт хазарууд бол монголчууд биш. Харанхуй бүдүүлэгч лалын шашны боол болсон гарууд. Тэндээ л дуусна биз. Монголд тэд хэрэггүй

    Хариулах

  • mgl

    2019-05-31 04:20 at 04:20

    niitleltei 100 huwi sanal neg baina! bodit uneniig bichsen baina! bi hazaruudtai uulzaj baisan! zugeerl negmuu hachin laluud bailaa! mongoloos tes ondoo laliin undesten bainalee!

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй