Энэтхэгийн кино наадам Монголд зохиогдоно 

Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ, Баруун Бенгал дахь Өргөмжит Консулын газар хамтарч “Монголын кино наадам”-ыг 3 дахь удаагаа Колката хотын Нандан соёлын төвд зохион байгууллаа.

Кино наадмын нээлтэд Колката хотын захирагч асан Шиамал Кумар, Энэтхэгийн нэрт кино найруулагч Гоутам Гош, жүжигчин Ариндам Гангули нар оролцож хоёр орны хооронд соёл урлагийн төлөөлөгчид харилцан солилцож, монгол судлал, буддын соёл, гүн ухаан, урлагийн чиглэлээр хамтарч ажиллаж байна.

Цаашид Монгол, Энэтхэгийн уран бүтээлчид хамтарсан баримтат болон уран сайхны кино хийх бүрэн боломж байгааг онцолсон байна. Бусаны олон улсын кино наадмын шагналт “Алсын удирдлага” 2013 он (найруулагч С.Бямба), “Хөх толбот хүмүүс” 2012 он (найруулагч Ш.Доржсүрэн), “Ингэн нулимс” 2003 он (найруулагч Д.Бямбасүрэн, Луйжи Фалорни) зэрэг киног наадмын үеэр үзэгчид өргөнөөр ирж сонирхов. Хоёр орны кино солилцооны хүрээнд “Энэтхэгийн кино наадам”-ыг энэ 7 дугаар сард Улаанбаатар хотноо мөн зохион байгуулахаар төлөвлөжээ.

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.