Говийн бүс нутгаар цаг агаар нэмэх хэмд шилжив

Өвөл шувтарч урин дулаан цаг ирж байна. Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 4 градус дулаанаас 1 хэмийн хүйтэн байна. Бусад нутагаар 2-7 градус хүйтэн байгаа юм. Харин  Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Дорнод, Дарьгангын тал нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 6-11 градус хүйтэн байх төлөв ажиглагдаж байна.

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.