Шинийн 15-наас өмнө амжиж ном хуруулж, засал хийлгэдэг нь ямар учиртай вэ?

2018-02-19 12:391min0
gandan

Монгол түмэн цагаан сарын  баяраа тэмдэглэсний дараа шинийн 15-нд багтаж засал номоо уншуулдаг уламжлалтай. Учир нь  сүсэгтэн олон энэ өдрүүдэд үйлдсэн буян, номын үр хэдэн зуу дахин үрждэг гэж үздэг тул гандан хийдүүдийн хамгийн ачаалалтай үе байдаг.

Харин шинийн 15-наас хойш засал номоо хийлгэж болох ч тус эрдэм нь шинийн 15-ныг хүртэл уншуулсан засал номын хэмжээнд хүрдэггүйг Гандантэгчилэн хийдийн лам нар хэлж байв.

Ингээд тусгайлан засалтай хүмүүсийн уншуулах ном, заслын талаар сийрүүлье.

Долоон улаан мэнгэ голлосон бол тусгайлан засалтай

Нэг цагаан мэнгэ голлосон хүн
“Ум зара хо суухай” тарнийг насны тоогоор урин уншаад дөрвөн хуруу хэмжээтэй цагаан даавуунд үлээж, нурууныхаа голоор доороос нь дээш өгсүүлэн насныхаа тоогоор арчиж даавууг дөрвөн хэсэг болгон хувааж дөрвөн муу зүгтээ өөрийн бие доор барих муу үзлээс үүдсэн зовлон бүхнээсээ үтэр түргэн гэтэллээ гэж бодон түүний төлөөс болгон дөрвөн муу зүгийн амьтад хооллож байна гэж бодон хая.

Хоёр хар мэнгэ голлосон хүн
“Ум гээлий суухай” тарнийг насныхаа тоогоор урин уншаад хөх даавуунд үлээж, нурууныхаа голоор доороос нь дээш өгсүүлэн насныхаа тоогоор арчиж даавууг дөрвөн хэсэг болгон хувааж дөрвөн муу зүгтээ өөрийн гурван хорын сэтгэлээс үүдсэн зовлон бүхнээс үтэр түргэн гэтэллээ гэж бодон төлөөс болгон дөрвөн муу зүгийн амьтад хооллож байна гэж бодон хая.

Дөрвөн ногоон мэнгэ голлосон хүн
“Ум жийлаа түү суухай” тарнийг насныхаа тоогоор урин уншаад ногоон даавуунд үлээж, нурууныхаа голоор доороос нь дээш нь өгсүүлэн насныхаа тоогоор арчиж тэр даавууг дөрвөн хэсэг болгон хувааж дөрвөн муу зүгтээ өөрийн төрөх, өтлөх, өвдөх, үхэх дөрвөн зовлонгоос үтэр түргэн гэтэллээ гэж бодон түүний төлөөс болгон дөрвөн муу зүгийн амьтад хооллож байна гэж бодон хая.

Таван шар мэнгэ голлосон хүн
“Ум гэлий гэлий суухай” тарнийг насныхаа тоогоор урин уншаад шар даавуунд үлээж нурууныхаа голоор доороос нь дээш нь өгсүүлэн насныхаа тоогоор арчиж тэр даавууг дөрвөн хэсэг болгон хувааж дөрвөн муу зүгтээ таван хорт нисванис үүсэх зовлон болох тачаах, уурлах, мунхрах, атаархах, омогт сэтгэлийн зовлонгоос үтэр түргэн гэтэллээ гэж бодон төлөөс болгон дөрвөн муу зүгийн амьтад хооллож байна гэж бодон хая.

Зургаан цагаан мэнгэ голлосон хүн

“Ум бада ша суухай” тарнийг насныхаа тоогоор урин уншаад цагаан даавуунд үлээж нурууныхаа голоор доороос нь дээш нь өгсүүлэн насныхаа тоогоор арчиж тэр даавууг дөрвөн хэсэг болгон хувааж дөрвөн муу зүгтээ зургаан чинад хязгаарт саад болох харам тэргүүтэн зовлон гарахын зургаан үндсээс үтэр түргэн гэтэллээ гэж бодон төлөөс болгон дөрвөн муу зүгийн амьтад хооллож байна гэж бодон хая.

Долоон улаан мэнгэ голлосон хүн

“Ум жама наа суухай” тарнийг насныхаа тоогоор урин уншаад улаан даавуунд үлээж нурууныхаа голоор доороос нь дээш нь өгсүүлэн насныхаа тоогоор арчиж тэр даавууг дөрвөн хэсэг болгон хувааж дөрвөн муу зүгтээ өөрийнхөө долоон гишүүнтийн үүднээс буян үйлдэхэд саад тотгор болж буй хилэнц нүглээс үтэр түргэн гэтэллээ гэж бодон төлөөс болгон дөрвөн муу зүгийн амьтад хооллож байна гэж бодон хая.

Найман цагаан мэнгэ голлосон хүн

“Ум зэеэ бидаа суухай” тарнийг насныхаа тоогоор урин уншаад цагаан даавуунд үлээж нурууныхаа голоор доороос нь дээш нь өгсүүлэн насныхаа тоогоор арчиж тэр даавууг дөрвөн хэсэг болгон хувааж дөрвөн муу зүгтээ ертөнцийн бэртэгчин найман номын боол болох зовлонгоос үтэр түргэн гэтэллээ гэж бодон төлөөс болгон дөрвөн муу зүгийн амьтад хооллож байна гэж бодон хая.

Есөн цагаан мэнгэ голлосон хүн

“Ум яний лаяа суухай” тарнийг насныхаа тоогоор урин уншаад хөх даавуунд үлээж нурууныхаа голоор доороос нь дээш нь өгсүүлэн насныхаа тоогоор арчиж тэр даавууг дөрвөн хэсэг болгон хувааж дөрвөн муу зүгтээ өөрийн гурван хорын сэтгэлээс үүдсэн зовлон бүхнээс үтэр түргэн гэтэллээ гэж бодон төлөөс болгон дөрвөн муу зүгийн амьтад хооллож байна гэж бодон хая. Мөн сүм хийдийн газар “Жанаг гагдог”, “Базарсад”, “Сэдэд” зэргийн аль нэгийг нь айлтгуулан засал хийлгэж болно. Мэнгэний засал хийлгээгүй хор уршиг нь өчүүхэн төдий хорлолд өртөх, сэтгэл санаа хямрах, өвчний шалтгаан төдий хүрэхэд өвдөх зэрэг нөлөөтэй учир мэнгэ голлосны заслыг хувь хүн өөрөө сүсэглэн хийх хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй